• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юйшүгийн гамшигт өртсөн газрын сурагчдыг тэтгэж байна

CRI       (GMT+08:00) 2010-05-26 15:13:21

      Сэтгүүлч 26-ны өдөр Хятадын хүүхэд залуучуудын хөгжлийн сангаас мэдээлснээр, Хятадын хүүхэд залуучуудын хөгжлийн сан Юйшүгийн гамшигт өртсөн нутагт туслан "Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах Итгэл сургууль" 15-ийг байгуулсан бөгөөд модон амбаар байгуулсан талбай 20 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрсэн байна. Хятадын хүүхэд залуучуудын хөгжлийн сан одооноос эхлэн Итгэл төслийн Юйшүгийн гамшигт өртсөн нутагт туслах үйл ажиллагааны голыг гамшигт өртсөн нутгийн ар гэрийн амьдрал ахуй нь хүндрэлтэй сурагчдыг тэтгэхэд шилжүүлэх юм байна.

     Энэ жил Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтийн гамшигт өртсөн нутгийн 1024 хүүхэд их сургуульд элсүүлэх шалгалтад орно. Тэдний олонх нь малчин тариачдын үр хүүхэд юм. Бараг 800 хүүхэд нь их сургуульд элсэн орох төсөөлөлтэй байна. Хятадын хүүхэд залуучуудын хөгжлийн сангаас энэ 800 шинэ оюутан тус бүрд 4000 юаний тэтгэмж олгож, тэдний зам харилцаа, амьдрал ахуй, сургуульд элсэн орох эхний хэсэг зардлыг нь шийдвэрлэж өгөх юм. Тус сан бас тухайн нутгийн бага, дунд сургуулийн амьдрал ядуу хүүхдүүдийг 1000 юаниар тэтгэнэ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе