• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юйшү-гийн ард иргэдийн өвөлжилтийг баталгаажуулах ажлыг сайн хийж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-05-18 09:31:51

      Хөх-нуурын Юйшү-гийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн өвөлжилтийг баталгаажуулахын тулд, хөвөн майхан болон хөвөн хөнжил нэмж худалдан авч, гамшигт нэрвэгдсэн нутгийн ард иргэдэд туслах бэлтгэл барааг урьдчилан хангахаар Иргэний Яам болон Сангийн Яам шийдлээ.

     Юйшү-гийн газар хөдлөлт болсон нутаг нь өндөрлөг хүйтэн газарт байрлаж, сэргээн босголтод хэрэгсэх цаг хугацаа нь нэлээд богино байдаг болохоор, энэ онд хэсэг иргэдэд өвөлжих түр орон сууц тохируулах шаардлага гарч мэднэ. Гамшигт нэрвэгдсэн нутгийн цаг агаарын онцлог байдалд үндэслэн, майхны бараа материал, хэмжээ зэрэг талаар нэлээд их өөрчлөлт оруулж, дулаалга, салхинд тэсвэртэй чанарыг нь дээшлүүлсэн байна. Өнөө, холбогдох талынхан бэлтгэл ажлыг шуурхай хийж байна, 9-р сараас өмнө, эдгээр барааг хүргэх боломжтой байна гэж Иргэний Яамны холбогдох талын хариуцлагатай хүн илэрхийлжээ.\О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе