|
|
||
Газар нутаг бүр гамшгаас аврах, онц байдлыг зохицуулах олон төрлийн ажлаа сайтар хийж, гамшгийн районы ард иргэдийн амь насны аюулгүйн байдлыг эн тэргүүнд тавих хэрэгтэй гэж Хятадын иргэний захиргааны яамны мэдэгдэлд нийтэлжээ.
5-р сарын 5-наас хойш Хятадын төв зүүн хэсгийн ихэнх нутгаар их хэмжээний бороо орж, 12-ны байдлаар салхи үер зэрэг олон гамшгийн улмаас Аньхүй, Жянши, Гуандун, Гуанши зэрэг 10 мужид 86 хүн амь насаа алдаж, 5 тэрбум 900 сая юаний хохирол учирсан байна.
Эдүгээ Хятадын засгийн газар төвөөс тусламжийн мөнгө гарган гамшгийн районд тусалж байгаа бөгөөд их хэмжээний майхан, хөнжил дэвсгэр олгосон төдийгүй тусгай ажлын баг гаргаж, авран туслах ажилд дэм үзүүлж байна. /Анар орчуулав/
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |