• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэньчуаний сэргээн босголтын амжилт бүтээлийн гэрэл зургийн үзэсгэлэн Шянганд болов

CRI       (GMT+08:00) 2010-05-13 09:54:16

     Вэньчуаний онц их газар хөдлөлтийн хоёр жилийн ойн гамшгийн дараах амжилт бүтээлийн гэрэл зургийн үзэсгэлэн 12-ны өдөр Шянганд нээгдэв. Уг үзэсгэлэнд тавигдсан 250 гаруй гэрэл зургаар гамшигт нэрвэгдсэн районы эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдрал зэрэг тал талын хөгжлийн шинэ дүр төрхийг харуулж, Шянган, Аомэний элэг нэгт хүмүүс сэргээн босголтын ажилд үзүүлсэн анхаарал халамжид талархаж байгаа сэтгэлээ илэрхийлсэн байна.

    Үзэсгэлэнг сонирхож байгаа хүмүүсийн дунд Сычуаний гамшигт нэрвэгдсэн районоос ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүн олны анхаарлыг татаж байв. Дү жянянь хотод амьдардаг Зэн Жэ газар хөдлөлтөд зүүн гаргүй болсон юм. Өнөө гамшигт нэрвэгдсэн районы сэргээн босголтын явцад хүмүүнлэгийн олон арга хэмжээ явуулсан нь над шиг тахир дутуу болсон хүмүүст сэтгэлийн дэм болж байна гэж тэрээр сурвалжлагчид хэлсэн байна.

    Сычуань мужийн Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Жао-И Шянганы хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан дээрх зурагтай уялдуулан гамшигт нэрвэгдсэн районы сэргээн босголтын үйл явцыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Сычуань иргэдийн амьдралыг сэргээн босголтын тэргүүлэх байранд тавьсаар ирсэн. Газар хөдлөлтийн дараах хоёр жилд хотын 250 мянган айл өрхийн орон сууцыг үндсэндээ байгуулж дууссан. Энэ хавар сургууль эхлэх үеэр гамшигт нэрвэгдсэн районы сурагчид бүгд модон байшингаас гарч, энэ 9-р сард 3002 сургуулийг үндсэнд нь байгуулж дуусгана гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе