|
|
||
Хөх-нуур мужийн Юйшү-д 7.1 баллын газар хөдөлсний дараа, Хятад улсын Дарга Хү Жиньтао Юйшү-гийн газар хөдлөлтийн явцад бэртсэн төвд охин Зулмааг тэвэрч байгаа тэр агшан нь сая буман хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Өнөөдөр, Юйшү-д газар хөдлөлт болоод нэг сар өнгөрч байна, Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн тэвэрч байсан Зулмаа гэдэг тэр охин өнөө Бээжингийн Зэвсэгт цагдаагийн ерөнхий эмнэлэгт эмчлүүлж байна.
Хөх-нуур мужийн Юйшү Төвд Үндэстний Өөртөө засах Жөү нь Хятадын баруун хэсэгт, Хөх-нуур мужийн баруун өмнөдийн Хөх-нуур--Төвдийн өндөрлөгийн гурван мөрний эх үүсвэрт байрлаж байдаг, далайн төвшнээс 4200 метрт өргөгдөж, тэнд 15 үндэстний 200 мянга гаруй хүн ам сууж амьдарч байдаг юм. 4-р сарын 14-ний өдөр болсон гэнэтийн их газар хөдлөлтөд энэ нутаг юугүй балгас болжээ.
Газар хөдөлсний дараахан, Хятадын Засгийн газар авран туслах ажлыг нэн даруй эхлүүлж, бүх Хятадын олон газрын мэргэжлийн авран туслах ангиуд тэр даруйд нь Юйшү-д хүрсэн юм. Хятадын газар хөдлөлтийн үндэсний авран туслах ангийн орлогч дарга, Зэвсэгт цагдаагийн ерөнхий эмнэлгийн хэлтсийн дарга Хөү Шикэ танилцуулж хэлэхдээ:
"Нэгдүгээрт, авран туслах ажлын туршлага нь энэ удаа бүрэн бадруулж чадсан юм. Хоёрдугаарт, бид бүрэн бүтэн төсөл боловсруулан тогтоож, тушаал зарлиг хүлээж авмагц би энэ төслийн дагуу хэдэн хэсэг хувааж, бэлэн байдалд орсон юм. Гуравдугаарт, гамшигт нэрвэгдсэн нутагт хүрсний дараа, шинжлэх ухаанчаар удирдах болон зүй зохистой зохицуулах бол хамгийн чухал зүйл болсон юм" гэжээ.
Газар хөдлөлтийн мэдээг авсны дараа, Дарга Хү Жиньтао гадаадад хийж байсан айлчлалаа урьдчилан өндөрлөж, эх орондоо буцан ирсэн бөгөөд 18-ны өдөр Юйшү нутагт хүрч, гамшгийн байдалтай танилцаж, гамшигт нэрвэгдсэн ард иргэдийг тохинуулах явцад гарын тохой нь хүнд бэртсэн төвд охин Зулмаатай уулзаж, түүнийг тэвэрч байсан юм. Үүний тухай Зулмаа хэлэхдээ,
"Тухайн үед, Хү өвөө надад сайн суралцаарай, шинэ гэр оронтой болно, шинэ сургуультай болно гэж хэлж байсан юм. Би тухайн үед маш их баярлаж, сэтгэл хөдлөөд мэгшиж байсан юм. Хү өвөө намайг тэвэрч байсан үед, надад үнэхээр төрсөн өвөө мэт санагдаж, тухайн үеийн айж эмээж байснаа бүр мартсан юм" гэжээ.
4-р сарын 20-ны өдөр Зулмааг Бээжингийн Зэвсэгт цагдаагийн ерөнхий эмнэлэгт хүргэж эмчлүүлсэн юм. Зэвсэгт цагдаагийн ерөнхий эмнэлгийн ясны төвийн ахлагч сувилагч Хүй Рү хэлэхдээ, өнөө, бид Зулмаад сэтгэл зүйн эмчилгээ болон биеийн эмчилгээг зэрэг хийж байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Юйшү-д газар хөдөлсний дараах нэг сарын хугацаанд, Юйшү-д авран туслах ажил хийж байсан хүмүүс хамгийн олондоо 17 мянгаас давж, тэд газар хөдлөлтийн шуранги дотроос 1455 хүнийг авран гаргаж, үр ашигтай эмчилгээ хийлгэсэн хүн давхацсан тоогоор 52 мянга 200-д хүрсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |