• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гамшигт тусалсан хүмүүст талархсан захидал илгээв

CRI       (GMT+08:00) 2010-05-14 10:44:45

     Хөхнуур мужийн Юишүд газар хөдлөлт болоод нэг сар өнгөрч байна. ХКН-ын Хөхнуур мужийн намын хороо, Хөхнуур мужийн Ардын засгийн газар 14-ний өдөр "Рэнь Минь Ри Бао" сонинд талархсан захидал нийтэлж, бүх мужийн 5 сая 570 мянган олон үндэстний ард түмний өмнөөс Юишүгийн газар хөдлөлтийн гамшиг болон гамшгийн дараах сэргээн босголтод тус дэмжлэг үзүүлсэн улсын дотоод гадаадын зүтгэлтэнд талархлын захидал илгээсэн байна.

    4-р сарын 14-ний өдөр Хөхнуур мужийн Юишүгийн Төвд Үндэстний Өөртөө засах Жөүгийн Юишү сяньд 7.1 баллын газар хөдлөлт болж, 4-р сарын 25-ны 17 цаг хүртэлх байдлаар газар хөдлөлтөд 2220 хүн эндэж, 70 хүн алга болжээ. 5-р сарын 10-ны 12 цагийн байдлаар бүх Хятадын хэмжээнд Хөхнуур мужийн Юишүгийн газар хөдлөлтийн гамшигт тусалсан хандивын мөнгө нь нийт 5 тэрбум 143 сая юаньд хүрчээ. \Г. Сайн-Өлзий орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе