Сычуань мужийн намын хороо, засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр 15-ны өдрөөс эхлэн Вэньчуаний газар хөдлөлтөд хүнд өртсөн --Бэйчуань шяний хуучин хотын буурийг нийтэд нээлттэй болголоо.
2008 оны 5-р сарын 12-ны өдөр гарсан Вэньчуаний онц их газар хөдлөлтөд уг шяний хуучин хот ноцтой өртөж, үндсэндээ газрын хөрснөөс арчигдсан юм. Энэ 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр жил хаалттай байсан Бэйчуань шяний хуучин хотын газар хөдлөлтийн буурийг олон нийтэд албан ёсоор нээсэн байна. Аюулгүй байдлыг бодолцон танилцах цаг, хүний тоог хязгаарлаж, урьдчилсан захиалгаар хүлээн авна гэж Бэйчуань шяний хамгаалалтын албаны удирдах албаны дарга ноён Ян танилцууллаа. \Орчуулсан редактор Урангоо\