• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түүхийн дурсгалт зүйлс газар хөдлөлтөд эвдэгджээ

CRI       (GMT+08:00) 2010-05-27 16:26:45

     Хятадын Үндэсний түүхийн бичиг дурсгалын газрын орлогч дарга Дүн Баохуа 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлт түүхийн дурсгалт зүйлс урьд гараагүй их хэмжээгээр эвдэгдэж, Бэй Даригийн бурхны сүм, Шинзайгийн маанийн овоо зэрэг маш олон бичиг дурсгалыг хамгаалах чухал чухал газар адил бус хэмжээнд эвдэгдсэн байна гэжээ.

     Үндэсний түүхийн бичиг дурсгалын газар мөн өдөр Бээжинд, Юйшүгийн газар хөдлөлтөд эвдэгдсэн түүхийн дурсгалт зүйлсийн эвдэгдсэн байдлыг хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Газар хөдлөлтөөс болж Хөх нуур, Сьчуань хоёр муж районы 7 шянь, 27 шян суурины улсын ба муж шяний зэрэглэлийн бичиг дурсгалыг хамгаалах чухал газруудын нэлээд тоо нь адил бус хэмжээнд эвдэгдэж, газар хөдлөлтийн төв Юйшүгийн ихэнх дурсгалын зүйлс эвдэгдсэн байна. Газар хөдөлсний дараа, Үндэсний түүхийн бичиг дурсгалын газраас тэр даруй онц байдлыг зохицуулах механизм ажиллуулж, газар хөдлөлтөд эвдэгдсэн дурсгалын зүйлсийг яаралтай авран хамгаалснаас, өнөөг хүртэл гамшгийн дахинтаа үүссэнээс болж 2 дахь удаагаа эвдэгдсэн байдал гараагүй юм гэж эх сурвалжид мэдээллээ./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе