Сурвалжлагч холбогдох хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 6 жилийн турш Гуанжөүгийн цаг уурын салбар ажилтан, тоног төхөөрөмж, зохион байгуулалт зэрэг талд Азийн спортын 16-р наадмын бэлтгэл ажлаа сайтар хийгээд байна.
Сурвалжлагчийн мэдээлснээр, Гуанжөүгийн цаг уурын салбарууд Гуанжөүгийн Азийн спортын наадамд зориулж цаг агаарын үйлчилгээний төв байгуулсны зэрэгцээ, "Гуанжөүгийн 2010 оны Азийн спортын наадам болон Азийн пара олимпын цаг агаарын онц байдалд зохицох үйлчилгээний урьдчилсан төсөл" болон "Гуанжөүгийн Азийн спортын наадмын нээлтийн ёслолын цаг агаарын эрсдэлд зохицох урьдчилсан төсөл" боловсруулан тогтоосон байна.
Түүнчлэн улсын хэмжээний 445 цаг уурын станц, цаг уурын 6073 автомат станц ажиллуулж, наадмын хугацаан дахь цаг агаарын байдалд тал бүрээр хэмжилт шалгалт хийнэ.
Энэ оны хамгийн хүчтэй далайн хар салхи "Нян юй " ирэхийн хэрээр цаг уурын салбарууд Азийн спортын наадмын ордон талбайн сэргийлэлтийн урьдчилсан арга хэмжээ хэрэгжүүлж, цаг даруйд нь хэмжилт мэдээлэл хийхийн тулд, Азийн спортын наадмын нээлтийн ёслол болох төв газарт автомат цаг уурын станцыг байрлуулжээ. \Орчуулсан Номин\