Тухайн орон нутгийн цагаар 20-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Хү Жиньтао АНУ-ын гуравдугаар том хот Чикагод хүрэлцэн очиж Америкад хийх төрийн айлчлалаа үргэлжлүүлж байна.
Чикаго хотын дарга Ричард Дали, ерөнхийлөгч Обамагийн дээд зөвлөх Валерие Жаррет нарын зэрэг хүмүүс онгоцны буудалд хүрэлцэн очиж дарга Хү Жиньтаог угтан авсан байна.
Чикаго бол Хү Жиньтаогийн Америк дахь айлчлалын хоёрдохь өртөө болно. 18-наас 20-ны өдрүүдэд Хү Жиньтао Америкийн нийслэл Вашингтонд айлчилж, ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийж харилцан хүндэтгэсэн харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх Хятад Америкийн хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулахаар чармайхаар нийтлэг ойлголтод хүрчээ. 20-ны өдөр Вашингтоноос мордох тухайн өдөр Хү Жиньтао бас энэ оны нэгдүгээр сард тушаалд орсон Америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга Жон Боехнер, Сенатын олонхын бүлгийн удирдагч Харри Реид нартай тус тус уулзаж, Америкийн найрсаг хамт олны түүнд зориулсан үдийн цайллагад оролцон үг хэлсэн байна.
Дарга Хү Жиньтао Чикагод хэдийгээр нэг л хоног айлчлах боловч түүний айлчлал баялаг агуулгатай байх болно. Чикаго хотын захиргаа Хү Жиньтаогийн айлчлалыг өндөр хэмжээнд чухалчлан үзэж ард иргэд нь ч их анхаарал хандуулж байна. Эх сурвалжаас үзвэл Чикаго хот дарга Хү Жиньтаог угтан авах олон ажиллагаа тохируулаад байна. \Гэрэлт орчуулав\