Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын Хорооны гишүүн, төв хорооны Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Жөү Юнкан 26-ны өдөр Улаанбаатарт Хятад Монголын хамтын ажиллагааны төслийн холбогдох арга хэмжээнд оролцон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй уулзжээ.
Үдээс өмнө Жөү Юнкан Монгол улсын ерөнхий сайд С. Батболдын хамт " Шинэ Яармаг" хорооллын шав тавих ёслолд оролцсон байна. "Шинэ яармаг" хороолол нь Хятад Монголын хамтран байгуулж байгаа баталгааны орон сууцны төсөл юм.
1 2 3