Мөн өдрийн үдэд Жөү Юнкан буусан буудалдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Хорооны Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй уулзжээ. Тэрээр хэлэхдээ, улс орны аюулгүй байдал юунаас ч чухал юм. Аюулгүйн байдлын хуулийн хэрэгжилтийн хамтын ажиллагаа бол Хятад Монголын хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг ба сайн сайхан улс төрийн харилцан итгэлцсэн үндсэн дээр байгуулагдан, хоёр орны ард түмний ашиг сонирхолтой холбоотой, Хятад Монголын үеийн үед найрсаг байхтай холбоотой юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийн салбарын дээд давхаргын харилцан айлчлал олширч, терроризм, хэт даврах үзэл, хагалан бутраах үзэлд цохилт өгөх талаар үр ашигтай хамтран ажиллаж, өөр өөрийн улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалсан байна гэжээ.
Ц.Энхтүвшин Жөү Юнканы саналыг бүрэн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд хоёр орны сайн сайхан хамтын ажиллагааны үндсэн дээр Хятадын талтай нэн нягт зөвшилцөөний механизм байгуулах болно гэжээ. \Гэрэлт орчуулав.\
1 2 3