• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци
• "Бид хамтдаа"шагнал гардуулах ёслол Бээжин, Улаанбаатарт болов
Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсны 20 жил, хоёр орны соёл хүмүүнлэгийн жилийг тохиолдуулан Хятадын Олон Улсын Радиогоос зохион явуулсан "Бид хамтдаа" мэдлэгийн уралдааны дүн гарч, шагнал гардуулах ёслолыг ХОУР-гийн монгол хэлний редакц байгуулагдсаны 50 жилийн ойн хуралтай давхцуулан 12 сарын 16-нд Бээжин хотноо ХОУР-гийн төв байранд, Улаанбаатар хотноо CRI-Үйцай күнзийн танхимд нэгэн зэрэг зохион байгууллаа. Энд, Монгол улсын Үй цай бүрэн дунд сургууль, Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, Монгени цогцолбор сургууль, Сэнлизэ бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургуулийн багш оюутнууд, мөн түүнчлэн БНХАУ-ын Монгол оюутны холбооны залууст чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж байна
• БИД ХАМТДАА МЭДЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийг тохиолдуулан Хятадын Олон улсын радиогиос зохион явуулсан "Бид Хамтдаа" уралдаан амжилттай өндөрлөлөө. Аяны богцоо задлаж, уралдааны дүнгээ тайлагнах цаг болжээ.

2014.08.10 - 2014.11.01-нд зохион явуулсан "Бид хамтдаа" мэдлэгийн уралдаанд маань 1000 гаруй сонсогч хариулт ирүүлсэн билээ. Уралдааныг радио богино долгионоос гадна веб сайт, олон нийтийн цахим сүлжээ зэргийг ашиглан "текст, фото, аудио, видео" 4 хэлбэрээр түгээснээр Монгол улсын сонсогчдоос гадна Хятад улс дахь монгол оюутнууд, монгол үндэстнүүдийг уралдаанд идэвхтэй оролцуулж чадсан нь том олз байв. Оролцсогчдыг насны бүлгээр ангилахад, 70-аас дээших хувь нь оюутан сурагчид байсан нь радио сонсогчдын нас улам бүр залуужиж байгааг харуулсаны зэрэгцээ радиог шинэ медиаг хослуулах нь зайлшгүй хэрэгцээт бөгөөд үр дүнтэй хэлбэр гэдгийг дахин нотолсон юм.

         Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жил, "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ" шинэчлэн байгуулсаны 20 жил, хоёр орны соёл хүмүүнлэгийн найрсаг солилцооны жилд зориулан ХОУР-ийн Монгол хэлний редакциас "Бид хамтдаа" асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж байна.

         Дэлхийн даяарчлал, боломж сорилтын уулзвар дээр нийгмийн бүхий л салбарыг хушуучлан хөгжиж байгаа Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн, одоо ба ирээдүй чухамдаа жирийн ард иргэдийн нөхөрлөл, бодит амьдралын хуудаснаа бичигдэн байгаа билээ.

        Тиймээс ч манай энэ удаагийн мэдлэгийн уралдаан хоёр орны аялал жуулчлал, боловсрол, соёл урлаг, спорт, бизнес худалдааны салбарын хөгжил, хүмүүнлэгийн солилцоог эгэл ардын жирийн үлгэр түүхээр өгүүлэхийг зорьж байгаа юм.

        Эрхэм сонсогчид оо, "Бид хамтдаа" мэдлэгийн уралдаан 2014 оны 8 сарын 10-аас 11 сарын 1 хүртэл явагдана. Та манай тусгай нэвтрүүлгийн агуулгын дагуу Хятад, Монголын харилцаатай холбоотой маш энгийн, сонирхолтой 10 асуултанд хариулж, хариултаа өөрийн нэр, хаягийн хамт myb@cri.com.cn хаягаар илгээгээрэй.

        Мөн 010-68892131, 010-68892141 утсаар хариулж болно. 10 асуултын 8-д нь зөв хариулсан сонсогч бүрт шагналтай.

        Уралдаанд идэвхтэй оролцоорой.

• Уралдааны 10 асуулт :

1. Монгол улсын иргэн Хятадад хэд хоног визгүй зорчих эрхтэй вэ?

2. 2013 онд Монгол улсын хэчнээн жуулчин Эрээн боомтоор дамжин өнгөрсөн бэ?

3. Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв хэдэн онд байгуулагдсан бэ?

4. Хятад, Монгол ямар соёлын өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд хамтран бүртгүүлсэн бэ?

5. Албан бус тоогоор МУ-ын хэдэн оюутан Хятадад суралцаж байгаа вэ?

6. Монгол улсад Күнзийн институт хэдэн онд байгуулагдсан бэ?

7. 29-р зуны олимп Хятадын аль хотод нээлтээ хийсэн бэ?

8. 2008 оны олимпт Монгол улс нийт хэдэн медаль хүртсэн бэ?

9. Хятад, Монголын хамгийн том боомтыг нэрлэнэ үү?

10. Хятадын алдартай брэндүүдээс тавыг нэрлэнэ үү?

Тусгай нэвтрүүлэг
• Бид хамтдаа аялж байна

Уул ус залгаа, мөнхийн эрх ашиг бүхий хөрш зэргэлдээ орны хувьд харилцан бие биенээ таньж мэдэх, давуу сул талуудаа нөхвөрөх нь зайлшгүй бодит хэрэгцээ юм.

• Бид хамтдаа дуулж байна

Соёл урлаг хэмээгч нь хил хязгааргүй уудам бөгөөд хүн төрөлхтний сэтгэл оюуныг цэнгүүлэгч эрхэм дээд баялаг билээ.

• Бид хамтдаа суралцаж байна

Өнөөгийн Хятад, Монголын олон мянган хүүхэд залуус бол хоёр орны харилцааны түүхэн дэх "Алдагдсан цаг хугацааг нөхөгчид" юм.

• Бид хамтдаа наадаж байна
Монгол улс 2008 онд олимпийн анхны алтан медалиа хүртэж, Бээжингийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа мандуулсан билээ.
• Бид хамтдаа хөгжиж байна
Хятад, Монголын дипломат харилцааны 65 жилийн түүхэнд үзэл суртлын хүйтэн дайнаас үүдсэн "царцанги үе" байсан ч найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа гол төлөв байсаар ирсэн юм.