Мэдээ

​Хятадын цирк, үшүгийн тоглолт болов

9-р сарын 4-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Улсын циркт циркийн болон үшүгийн тоглолт болж, Ази болон олон улсын тэмцээний шагналт Хятадын Хэбэй мужийн Цанжөү хотын циркчид үзэгчдэд циркийн урлагийн гайхамшгийг үзүүллээ. 

Буяны байгууллагын тоо 5511-д хүрчээ

Буяны байгууллагын тоо 5511-д хүрчээ

Интернет

1986 оны 8-р сарын 25-нд Хятад улс олон улсын компьютерын харилцаа холбооны шугамыг анх нэвтрүүлсэн бөгөөд тэр өдөр анхны и-мэйлийг илгээжээ. Гэхдээ и-мэйл нь CERN-ийн компьютер дээр байсан бөгөөд үүнийг авахын тулд гадаадын компьютер руу алсаас нэвтрэх шаардлагатай байсан ажээ

Цөмийн цахилгаан станц

Цөмийн цахилгаан бол цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах хүн төрөлхтний агуу их нээлт юм

Квантын компьютер

10 фотоны нарийвчлалтай удирдлагыг бүрдүүлсний үндсэн дээр, дэлхийн хамгийн анхны квантын компьютерыг зохион бүтээснээ Хятадын Шинжлэх Ухааны Академи 2017 оны 5-р сарын 3-нд зарлан мэдэгдсэн байдаг

Цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц

1970 онд, Хятад улс бие дааж зохион бүтээсэн анхны цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцоо амжилттай ашиглалтад оруулснаар цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцтой дэлхийн тав дахь орон болсон юм

Нисэх онгоц тээгч хөлөг онгоц

2017 оны 4-р сарын 26-нд Хятад улсын бие дааж үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц ашиглалтад орсон юм. 26 сар хүрэхгүй хугацаанд бүтээсэн энэ хөлөг онгоц Хятадад үйлдвэрлэсэн байлдааны 36 нисэх онгоцыг тээх хүчин чадамжтай

Хөдөө орон нутгийн эмчилгээний үндсэн даатгал

1966 оны өвөл, Хүбэй мужийн Ичан хотын Чан-Ян сяний Лэ-Юань тосгонд БНХАУ-ын хөдөө орон нутгийн эмчилгээний үндсэн даатгалыг анх туршиж хэрэгжүүлсэн бол түүнээс хоёр жилийн дараа эмчилгээний үндсэн даатгалыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлж, олон зуун сая тариачдад ашиг хүртээсэн юм

Бие даан бүтээн байгуулсан анхны төмөр зам

Хятадын баруун өмнөд нутагт олон мянган уул нурууд хүндэлсэн, зам харилцааны нөхцөл маш тааруу байсан бол 1952 оны 6-р сарын 13-нд, БНХАУ-ын бие даан бүтээн байгуулсан анхны төмөр зам Чэндү , Чунчин хоёр хотын хооронд тавигдсанаар Хятадын баруун өмнөд нутгийн анхны төмөр зам болсон байдаг.

Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн соёлын цуврал арга хэмжээний нээлтийн ажиллагаа Улаанбаатар хотод боллоо

“Хятад улсыг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотноо боллоо.

Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн “Найрамдлын солонго” уран сайхны тоглолт УБ-т болж байна

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээний хүрээнд ...

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн одон олгоно

ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлөөс БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн одон олгоно.

БНХАУ байгуулагдсны 70 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэнэ

10-р сарын 1 буюу улсын баярын  өдөр, БНХАУ байгуулагдсны 70 жилийн ойн баяр Бээжингийн Тянь-Аньмэний талбайд  сүр далайцтай болно.

​Торгоны замын уламжлалт соёлын олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал болов

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн "Бүс ба зам" олон улсын зөвлөх байгууллага, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далайн болон олон улсын стратеги судлалын хүрээлэн, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Үндэстний утга зохиол судлалын газраас зохион байгуулсан Торгоны замын уламжлалт соёлын олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал 8-р сарын 26-нд Бээжинд нээгдэж, Хятад, Монгол, Орос, БНСУ, Япон, Армени, Унгар зэрэг орны эрдэмтэн судлаачид тусгай сэдвээр илтгэл тавьж, судалгааны түвшинд санал бодлоо солилцжээ.

Иргэдийн амьдралыг чинээлэг болгох шинэ төлөв байдлыг бий болгох хэрэгтэй

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Ганьсу мужид ажиллахдаа, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон намын XIX хурлыг үзэл санааг хэрэгжүүлж, тогтвортой ахиц хийх ажлын ерөнхий чиг хандлагыг баримтлан, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг хэрэгжүүлж, итгэлээ бататган, шинийг бүтээж, чармайн ажиллаж, эв сэтгэл нэгдэн, эдийн засгийг тогтвортой нэмэгдүүлэх, өөрчлөлтийг ахиулах, бүтцийн зохицуулалт хийх, иргэдийн амьдралд үр өгөөж бүтээх, эрсдэлээс сэргийлэх, тогтвортой байдлыг хамгаалах төрөл бүрийн ажлыг баталгаажуулж, ядуурлыг бууруулах тэмцлийг гүнзгийрүүлж, чанартай хөгжихийг түргэтгэн, экологи байгаль орчныг хамгаалахаа эрчимжүүлж, иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулж, аз жаргалтай үзэсгэлэнт сайхан Ганьсү муж болгон бүтээн байгуулахыг түргэтгэхээр хичээн чармайж, иргэдийн амьдралыг чинээлэг болгох шинэ төлөв байдлыг тасралтгүй бий болгох хэрэгтэй гэж онцлов.

​"Хятад орныг танин мэдэх"-Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээ болно

Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр ард түмний харилцан ойлголцлыг ахиулан, уламжлалт найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Хятад улсаас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газар, МУ-ын БСШУСЯ, Улаанбаатар хотын Захиргаа хамтран зохион байгуулж, Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн гүйцэтгэн хэрэгжүүлэх “Хятад орныг танин мэдэх” –Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёлын цуврал арга хэмжээг 2019 оны 9-р сарын 2-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хятад улсаас МУ-д суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын холбогдох албаны хүмүүс үүнтэй холбогдуулан, 8-р сарын 21-нд Улаанбаатар хотноо хэвлэлийн бага хурал хийжээ.

2020 оныг Хятад, Япон, БНСУ-ын инновацын хамтын ажиллагааны жил болгох санаачилга гаргав

Хятадын төрийн зөвийн гишүүн, ГХ-ийн сайн Ван И Хятад, Япон, БНСУ-ын гадаад хэргийн сайд нарын хурлыг даргалан хуралдуулсны дараа...

Ши Жиньпин Ганьсү мужид ажиллав

8-р сарын 19-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Ганьсү мужид ажиллалаа.

Хамтын ажиллагааны яриа хэлцэлийн гэрээний хөрөнгө мөнгө 9 тэрбум 150 сая юаньд хүрэв

2019•Хятадын Эрээн хотод болсон Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа хэлцэл 16-ны орой үр бүтээлээ нийтлэх хурал хийв

“Хятадын соёл, аялал жуулчлалын үдэш” ушу болон тайжи тулааны урлагийн тоглолт УБ-д боллоо

БНХАУ байгуулагдсаны 70 жил, БНХАУ болон МУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв 8-р сарын 8-ны орой МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Соёлын төв өргөөнд Хятадын Хэнань мужийн Шяолиний ушу болон тайжи тулааны урлагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

HomePrev123456NextEndTotal 6 pages