Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хоёр чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Африк тив бол Хятад улстай амьсгаа нэг, хамтын хувь заяатай сайн андууд юм гэв. Тухайн орон нутгийн цагаар 25-нд Кенийн төр баригч нам Жубилее намын ерөнхий нарийн бичгийн дарга Тужу ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Хятад улс ядуурлыг бууруулах, цар тахлын эсрэг тэмцэх зэрэг талаар гайхамшигтай амжилтад хүрсэн юм, эдгээр туршлагаас Африкийн орнууд суралцууштай юм гэжээ.
АНЭУ-аас Хятад улсад суугаа элчин сайд Омар Битар АНЭУ, Хятадын найрсаг хамтын ажиллагааны төлөө олон жил зүтгэж явсан хүн бөгөөд Хятад улсын хоёр чуулганыг олон удаа очиж сонсон хүн юм. Саяхан тэрбээр ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, COVID-19 цар тахал дэлхийн эдийн засагт асар их түрэлт учруулж буй одоогийн нөхцөл байдалд, Хятадын засгийн газрын ажлын тайланд нээлттэй хэлбэрийн эдийн засгийг бүтээн байгуулах үзэл ойлголтыг дахин онцолсон нь дэлхийн эдийн засгийг тогтвортой болгоход чухал ач холбогдолтой гэсэн байна.
ХТРТ-ийн мэдээ, энэ он гарснаас хойш царцааны гамшиг болон шинэ коронавирусийн халдварын давхар нөлөөлөл дор Африкийн төв зүүн нутгийн хөдөө аж ахуйн ноцтой хохирол амсаж, үр тарианы аюулгүй байдал өдрөөс өдөрт хэцүүдэж байна. БХАТИХ-ын төлөөлөгч, Аньхүй мужийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн орлогч дарга Жао Ваньпин саяхан ХТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Хятад улс Хятад Африкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг ахиулж, Африкт туслан үр тарианы аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.
25-ны өдөр Хятадын Худалдааны яамны сайд Жүн Шань 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой юм. Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт нь өөрчлөлт, нээлтийн чухал агуулга бөгөөд өөрчлөлт, нээлтийн томоохон ололт амжилт юм. Гадаад худалдааны гол хүчнийг тогтворжуулж чадвал сая Хятад улсын гадаад худалдаа тогтвортой хөгжих боломжтой юм гэжээ.
25-нд Хятадын аж үйлдвэр болон мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Юй 13-р сонгуулийн БХАТИХ-ын 3-р бүгд хурлын үеэр сурвалжлагчид танилцуулахдаа: өнөө Хятад улс долоо хоног бүрд 5G суурь станцыг 10 мянга гаруйгаар нэмэгдүүлж байна гэжээ.
Хятад улсыг яллах гэж дур зоргоор ярих нь ямар ч баримтгүй, хуулийн үндэслэлгүй дээрээ олон улсын жишиг байхгүй тухай 24-ний өдөр болсон 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хэллээ. АНУ зэрэг барууныхны зарим улс төрчид “Хятад улсыг шүүхэд өгөх", "Хариуцлага хүлээлгэн, нөхөн төлбөр тооцох" гэсэн улс төрийн оролдлогод Хятад улс хамгийн хатуу чанга хариу барьж байгаа нь энэ юм. АНУ зэрэг барууны зарим улс төрчдийн хууль дүрмээс няцсан дэмий оролдлого нь хариуцлагаа алдсан өөрийн буруугаа бусдад тохох оролдлого мөн гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан юм.
Энэ жилийн Хятадын "хоёр чуулган" дээр Иргэний хуулийн эмхтгэлийн төслийг хэлэлцэх нь хүмүүсийн анхаарлыг татсан сэдвүүдийн нэг болж байна. Хэрэв энэ төсөл батлагдах юм бол БНХАУ-ын анхны хуулийн эмхтгэл бий болж, "Нийгмийн амьдралын нэвтэрхий толь", "Иргэний эрхийг хамгаалах тухай тунхаглал" болох юм.
Ардын дээд шүүх ба Ардын дээд прокурорын ажлын тайланг 25-ны өдөр чуулганд дэвшүүлэн хянан хэлэлцлээ. Хоёр байгууллагын тайланд, энэ оноос халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэвийн болгохын тулд хууль эрх зүйн ажлыг сайтар хийж, хууль дүрмээр хөгжил, урьдчилсан төсөөлөл, иргэдийн амьжиргааг хамгаалахад үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хууль тогтоомжийн дагуу хамгаалж, хүмүүсийн амь нас, аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулна хэмээн онцолжээ.
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд чуулж байна. 25-ны өдөр чуулганд хянан хэлэлцүүлэхээр өргөн барьсан БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланд харуулснаар, 2020 онд БХАТИХ-ын байнгын хороо Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд холбогдсон томоохон ажлуудад үргэлжлэн хяналт шалгалт хийхийг ахиулах юм байна.
2020 оны БХАТИХ-ын Байнгын Хороо олон нийтийн эрүүл мэндийн салбарт хууль тогтоохыг чухалчилж, зэрлэг амьтадыг хамгаалах хууль, халдварт өвчнөөс сэргийлэн хамгаалах хууль, хилийн эрүүл мэндийн хорио цээрийн хууль, гэнэтийн хэргийг зохицуулах хууль зэрэгт өөрчлөлт оруулж, биологийн аюулгүйн хууль зэргийг боловсруулах юм байна.
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд чуулж байна. 25-ны өдөр чуулганд хянан хэлэлцүүлэхээр өргөн барьсан БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланд, БХАТИХ дээд түвшинд гадаадад нээлттэй байх хэлхээ холбоогоо эрчимжүүлж, механизмын солилцоог тогтвортой дэмжиж, чуулганы олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, олон нийтийн эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн солилцоог бэхжүүлж, улс орны харилцааны хөгжил, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг онцолсон байна.
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд чуулж байна. 25-ны өдөр хянан хэлэлцүүлэхээр өргөн барьсан БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланд, хуулийн дагуу Хонконг, Макаогийг удирдан засахыг баримталж, Үндсэн хууль болон Тулгуур хуулийн тогтоосон үндсэн хууль дүрмийг дагаж мөрдөн, БХАТИХ-ын байнгын хорооны тулгуур хуулийн тухай тайлбарлах тогтолцоог сайжруулж, онцгой бүсийн засаг захиргааны үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг үндэсний хэмжээнд байгуулж боловсронгуй болгохыг онцолсон байна.
БХАТИХ-ын төлөөлөгч, ТӨЗО-ны Мөтүө шяний Вань Чюнь бага сургуулийн дэд захирал Санжид олон жилийн өмнө нутаг уснаасаа салж, дотор газарт хүрч суралцсаны дараа өөрийн хувь заяагаа өөрчилж чадсан юм. 25-ны өдөр тэрээр Бээжингийн хоёр чуулганд сургуулиа төгсгөөд нутагдаа хүрч багшилсан үлгэр болон нутгийн сонин сайхнаас танилцуулжээ.
БХАТИХ-ын төлөөлөгч, Өвөр Монголын Хянган аймгийн Улсын гол чухал ойн бүсийн хяналт удирдлагын товчооны ажилтан Жөү И-жэ ойн бүсийн аж үйлдвэрлэлийн тэргүүн фронтод ажиллаад 40 жил болжээ. Энэ хугацаанд өмнөх 35 жилд нь голдуу мод огтлох ажилд байсан бол сүүлийн 5 жилд тэрбээр мод огтлохоо больж, ойжуулах, ой мод арчлах ойн хамгаалалтын ажилтан болж, түүнчлэн цалин хөлс нь нэмэгдсэн байна. 25-ны үдээс хойш Жөү И-жэ Хятад улсын “хоёр чуулган”-д, тэрбээр мод огтлох ажилтан байснаасаа ой хамгаалагч ажилтан болсон үлгэрээ хэлсэн байна.
БХАТИХ-ын төлөөлөгч Лянь Чяньжуань бол нутаг буцаж үйлс босгосон залуучуудын төлөөлөл байж...
Хятад Америкийн харилцаа өдгөө чухал даваан дээр ирээд байна. 13-дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 24-нд Хятадын гадаад бодлого болон гадаад харилцаа гэх хэвлэлийн бага хурал хийлгэж, төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, Хятад Америкийн хооронд үнэхээр цөөн бус санал зөрөлдөөн оршиж байна, гэвч энэ нь хамтын ажиллагааны орон зай байхгүй гэсэн үг биш юм. УТЗЗ-ийн гишүүд, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаа л хоёр орны алс хэтийн ашиг сонирхолд нийцнэ. Хятад Америк харилцан түшилцэн оршиж, хөгжих нь дэлхийн хамгийн том ашиг сонирхолд нийцнэ гэжээ.
24-нд, Хятад улсын Нам ба төрийн удирдагчид 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы холбогдох төлөөлөгчдийн хэсэг болон УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны 13 дахь удаагийн Бүх Хятадын Хорооны 3-р чуулганы холбогдох зүтгэлтэн нар, мөн төлөөлөгчдийн хамт Иргэний хуулийн төслийг хянан зөвшилцөв.
Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын хоёр чуулганд ихэд анхаарал хандуулж байна. Энэ онд дэлхийн эдийн засаг COVID-19 цар тахлын нөлөөнд өртөв. Хятад улсын хоёр чуулган нь Английн эдийн засгийн салбарынхны анхаарлыг татсан байна. Английн засгийн газрын Төрийн болон хувийн компанийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны зөвлөгөө өгөх зөвлөлийн өмнөх дарга асан Жон Дэви хэлэхдээ: Энэ оны Хятад улсын хоёр чуулган дэлхий нийтийн итгэлийг сэргээн нэмэгдүүлж болох талтай. Хятад улсын засгийн газар цар тахлын нөлөөг бүрэн гүйцэд бодолхийлж, засгийн газрын ажлын тайландаа тогтоосон зорилт нь тодорхой, ажил хэрэгч юм гэжээ.
5-р сарын 23-ныг хүртэлх байдлаар, COVID-19 цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд 5.1 сая гаруй хүн халдвар авч, 330 мянга гаруй өвчтөн нас барав. Аюул түгшүүртэй энэ удаагийн цар тахлын өмнө, вакцины судалгааны ахиц байдал дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 24-ний үдээс хойш 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы Хүбэй мужийн төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо, онц ноцтой цар тахал болон олон нийтийн гэнэтийн аюул эрсдэлийг сэргийлэн арилгах нь үндэсний аюулгүй байдал, хөгжил, нийгэм улс төрийн ерөнхий чиг хандлагын тогтвортой байдалд холбогдох асуудал юм.