Мэдээ

Улс орнууд байр сууриа илэрхийлэв

XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганаар баталсан “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон түүний гүйцэтгэх механизмыг боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэр” нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан бол саяхан БНАСАУ

“Засгийн газрын ажлын тайлан”-д тусгагдсан том чухал ажлуудыг байршууллаа

5-р сарын 29-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалж, “Засгийн газрын ажлын тайлан”-д тусгагдсан том чухал ажлуудыг байршуулан, бодлогын хэрэгжилтийг чангатган, нийгэм, эдийн засгийн энэ оны хөгжлийн зорилт, үүргээ биелүүлэхийг шаардав

Ард түмний хууль ёсны эрх ашгийг баталгаажуулахыг онцлов

5-р сарын 29-нд ХКН-ын Төв хорооны УТТ 20 дахь хамтын сургалтаа “Иргэний хуулийн эмхтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулав

Хятадын эдийн засгийн тогтвортой байдал нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд тустай

БХАТИХ-ын жил тутмын чуулган 28-ны өдөр өндөрлөв. Чуулганы дараа болсон Хятадын болон гадаадын хэвлэлийн бага хуралд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 2 -аг зарцуулж, 11 сэтгүүлчийн асуусан асуултад хариулт өгч, Хятадын эдийн засгийн хөгжил, нээлттэй хамтын ажиллагаа зэрэг асуудлаар тайлбар хийж, Хятад улс бүх оны зорилтоо биелүүлэх итгэл зориг, хүчин чадал байгааг уламжлан, Хятадын эрх баригч нам ба засгийн газрын ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх асуудлыг бодолцож, ажил хэрэгч зориг санаа мөн тэрчлэн дэлхийн эдийн засгийн сэргэн босоход үзүүлж байгаа хувь нэмэр болон үүрэг хариуцлагыг харуулжээ.

Халдварыг даван гарахын төлөө илүү нээлттэй байх шаардлагатай

28-нд, Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян онцлохдоо, шинэ коронавирусийн халдвартай тэмцэх явцад олон нийтийн бүтээгдэхүүн шаардагдана, ялангуяа үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгах шаардлагатай, бүр ч худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, хялбарчлах ажлыг илүү нээлттэй ахиулах шаардлагатай, ингэж байж сая улс орнууд цар тахлын учруулсан сөрөг нөлөөг хамтдаа даван туулж, алдагдлаа хамгийн дор хэмжээнд тогтоон барих боломжтой юм гэжээ.
 

Аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөх боломж олгох ёстой

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 28-ны өдөр дотоод, гадаадын сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, зах зээлийн, хууль дүрмийн, олон улсын болох бизнесийн орчныг бүрдүүлж, тэдгээр зүй зохисгүй дүрэм журмуудыг цуцалж, аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөх боломжийг олгох хэрэгтэй гэжээ. 

Энэ онд гарын үсэг зурах RCEP хэлэлцээр биеллээ олно гэдэгт итгэлтэй байна

БХАТИХ-ын жил тутмын чуулган 28-нд өндөрлөлөө. Ерөнхий сайд Ли Кэчян хаалтын дараа онлайн видеогоор дамжуулан дотоод гадаадын сэтгүүлчтэй уулзах үе хэлэхдээ, өнгөрсөн онд Зүүн Азийн удирдагчдын цуврал уулзалтын үеэр АСЕАН-ны 10 орон, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд зэрэг 15 орны удирдагчид хамтран энэ онд "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" (RCEP)-т товлосон цагтаа гарын үсэг зурах амлалт хийсэн, Хятад улс энэхүү амлалт биеллээ олно гэдэгт найдаж байна гэжээ. 

Үндэсний аюулгүй байдлыг хангах шийдвэр нь "нэг улс, хоёр систем" -ийн бодлогод ашигтай

28-нд, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын гуравдугаар чуулган, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон хэрэгжих механизмыг тогтоох, боловсронгуй болгох шийдвэр”-ийг санал оруулан баталсан байна. 

Ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны үүргээ биелүүлж чадна

28-нд Хятадын  Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: Хятадын засгийн газар олон арга бодлогыг зэргээр  хэрэгжүүлж, онцгойлон ядуугаас ангижруулах амьжиргааны үндсэн баталгааны улаан  шугам тогтоосноор, энэ онд ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны үүргээ  лавтай биелүүлж чадах юм гэжээ.

Хятад Америк салангид байвал, хэнд нь ч ашиггүй

28-нд Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: Хятад Америк хэмээх эдийн засгийн хоёр гол цогц салангид байвал, хоёр талд цөм ашиггүй байж, дэлхий дахиныг ч хохироох болно.

Хятад улс бодлогоо тултал хэрэгжүүлнэ

Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: ажил олголт бол иргэдийн хамгийн том амьжиргаа юм, өнөөгийн ажлын байрны орон тоог тогтворжуулахын төлөө, Хятад улс бодлогоо тултал хэрэгжүүлж, хамгийн их хөрөнгө мөнгө оруулах болно гэжээ.

Дэмжлэгийн хөрөнгө мөнгө шууд үндсэн шатанд очих хэрэгтэй

28-нд Бээжинд Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: Хятадын засгийн газар халдварыг даван туулахын тулд хэрэгжүүлж байгаа хүндрэл бэрхшээлийг зохицуулах хөрөнгө мөнгө үндсэн шат, иргэдийн амьжиргаанд шууд хүрсэн байх хэрэгтэй гэжээ.

Хүн төрөлхтөн халдварт өвчнийг хамтдаа ялан давж чадна

Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян 28-ны өдөр хэлэхдээ, вирусийг хамтдаа даван туулахын тулд Хятад улс олон улстай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ард олонд эдийн засгийн өсөлтийг шууд мэдрүүлнэ

28-нд БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд өндөрлөв. 

Иргэний хуулийн эмхтгэлийг батлав

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 28-нд Бээжинд өндөрлөв. Хурлаар, Иргэний хуулийн эмхтгэлийг санал оруулан баталсан бөгөөд 2021 оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Энэ нь шинэ Хятад улсын анхдагч хуулийн эмхтгэл хэмээн нэрлэсэн хууль юм. Ингэснээр, 1.4 тэрбум Хятадын ард түмний иргэний үйл хэргийн эрх ашгийг баталгаажуулах явдал шинэ цаг эринд орлоо.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон хэрэгжих механизмыг тогтоох, боловсронгуй болгох шийдвэрийг батлав

Хятадын үндэсний дээд эрхт байгууллага БХАТИХ 5-р сарын 28-нд дийлэнхийн санал оруулалтаар “Хонконгийн засаг захиргааны онцгой бүс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон хэрэгжих механизмыг тогтоох, боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэр”-ийг баталсан бөгөөд нийтэлсэн өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэв.

УТЗЗ эмэгтэй нарийн бичгийн даргатай боллоо

УТЗЗ-ийн XIII сонгуулийн бүх Хятадын хорооны III чуулган өндөрлөж, чуулганаар Ли Бинийг УТЗЗ-ийн XIII сонгуулийн бүх Хятадын хорооны нарийн бичгийн даргаар сонгосноор тэрээр Хятадын УТЗЗ-ийн түүхэн дэх анхны эмэгтэй нарийн бичгийн дарга боллоо.

Хятадад аль салбарын ажилтан хамгийн өндөр орлоготой вэ?

2020 оны Хятадын “хоёр чуулган”-аар” БХАТИХ-д өргөн барьсан засгийн газрын ажлын тайланд “ажлаар хангах” гэсэн үг нийтдээ 39 удаа гарсан юм

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы тэргүүлэгчдийн хэсгийн байнгын зөвлөл хуралдав

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы тэргүүлэгчдийн хэсгийн байнгын зөвлөлийн дарга нарын 3-р удаагийн хурал 28-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд болов. Их хурлын тэргүүлэгчдийн хэсгийн байнгын дарга, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү хурлыг даргалав.

Хонконгийн тухай хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизм байгуулах шийдвэрийг хамгаална

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн мужийн шатны УТЗЗ-ийн гишүүдийн нэгдсэн холбооны нэр хүндэт дарга, Дэ Чинь олон улсын зөвлөхүүдийн төвийн зөвлөх Чэнь Чинжя 27-нд Бээжинд хэлэхдээ: энэ удаад БХАТИХ-ын зүгээс Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо болон хэрэгжилтийн механизмыг байгуулах, бүрэн болгох тухай шийдвэр гаргасан нь үндэсний аюулгүй байдлын зайлшгүй шаардлага бөгөөд цагаа олсон явдал юм, тэрбээр үүнийг гуйвшгүй хамгаалан дэмжинэ гэжээ.

1234...NextEndTotal 7 pages