БХАТИХ-ын депутат, Өвөр Монголын Шилийнгол аймгийн дарга Хүө Жаолян ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд хариу мэдүүлэхдээ, бид экологи, ногоон хөгжлийг тэргүүн байранд тавьж, аймгийн 60% гаруй нутгийг экологийн улаан шугамын хамгаалалтад авч, тал нутагт шинээр уул уурхай олборлохоо больсон гэжээ
3-р сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 22-ны үдээс өмнө Бээжинд нээгдлээ. Мөн өдрийн үдээс хойш ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ны бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хэсгийн хэлэлцүүлэгт оролцож засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцлээ.
БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд болж байна. 22-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ны БХАТИХ-ын төлөөлөгчдийн хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх хэсгийн хэлэлцүүлэгт оролцлоо.
Хятадын төв засгийн газар 22-нд төрийн дээд эрхт байгууллагад засгийн газрын оны тайланг хянах хэлэлцүүлэхээр өргөн барихдаа, ядуурлаас ангижруулах бэрх асуудлыг зохицуулах ажлыг тууштай хийж, үлдсэн ядуу сянь болон тосгоныг ядуурлаас ангижруулах алхаагаа түргэтгэж, ядууг тэтгэх аж ахуйн нэгжийг сэргээн хөгжүүлэх зэрэг ажлын байршуулалтыг дэвшүүлсэн байна. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Жянши мужийн шинжлэх ухааны нийгэмлэгийн дарга Ши Кэ Ньюс Радиод өгсөн ярилцлагадаа, ажил үйлдвэрлэлээ сэргээх+ажил үйлс бүтээх хөгжлийн шинэ загварыг нээж, шинжлэх ухаан технологийг анхан шатанд буулгаж, улс орны хөгжлийн зорилтыг биелүүлэхэд тус дөхөм
Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 22-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ оны засгийн газрын ажлын тайланг туурвих хэсгийн гишүүн уг тайлан дахь эдийн засгийн өсөлт, ажлаар хангахыг ахиулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах зэрэг халуун цэгийн асуудлаар тайлбар хийлээ.
Хятадын Сангийн сайд Лю Күнь 22-ны өдөр болсон 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганаар хийсэн "Сайд нарын ярилцлага" арга хэмжээнд хэлэхдээ, энэ жилийн санхүүгийн идэвхтэй бодлого нь илүү үүрэг гүйцэтгэж, "чанар чансаа", "тоо хэмжээ" хоёр талыг чухалчлан, “Нэмж” “Хасах” хоёр зүйлийн арга бодлогыг хэрэгжүүлнэ гэжээ.
Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дарга Хэ Лифэн 22-ний үдээс өмнө 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы “Сайд нарын коридор”-ын анхдагч сурвалжлах үйл ажиллагаанд оролцохдоо хэлэхдээ, цар тахал Хятад улсын эдийн засагт нэлээд их түрэлт авчирсан хэдий ч эдийн засаг ерөнхийдөө сэргэн түргэсэж байна гэв.
22-нд, XIII дахь сонгуулийн БХАТИХ-ын III чуулган "төлөөлөгчдийн коридор"-н сурвалжилгын анхны арга хэмжээг зохиов.
22-ны өдөр Хятадын дээд эрхт байгууллага- БХАТИХ-ын жил тутмын ээжилт чуулган Бээжинд нээлтээ хийж, Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцжээ. Ковид-19-ийн цар тахлын нөлөөгөөр 22 жилийн туршид тус чуулганыг анх удаа хойшлуулаад 5-р сард хийж байгаа юм. Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2019 он болон энэ жилийн ажил, засаглалын дараачийн байршуулалтаа тайлагнаж, Хятад улс аливаа бэрхшээл, сорилтоос айхгүй, цар тахлын сөрөг нөлөөг даван туулах итгэл чадвартай бөгөөд 2020 онд хөдөөгийн ядуулаг амьдралтай хүмүүсийг бүгдийг ядуугаас гарган, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахыг баталгаажуулна гэжээ.
Хятадын хамгийн дээд эрхт байгууллага БХАТИХ-ын жил тутмын чуулган 22-ны өдөр Бээжинд эхэлж, мөн өдрийн чуулганд өргөн дэвшүүлсэн “Засгийн газрын ажлын тайлан”-д тэмдэглэхдээ, шинэ онд Хятад улс олон оронтой тахлын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг ахиулж, глобал засаглалыг ахиулж, нээлттэй байдлыг өргөтгөхийн зэрэгцээ олон оронтой найрамдлаа гүнзгийрүүлнэ гэжээ.
Энэ жил Хятадын төв засгийн газрын шинэ хэлбэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, шинэ үеийн мэдээлэлжүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, 5G технологийн хэрэглээг өргөтгөнө.
Хятад улсын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Хань Чанфү 22-нд 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы “Сайд нарын коридор”-ын анхдагч сурвалжлах арга хэмжээнд оролцохдоо, Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл сүүлийн 5 жилд залгаагаар 6500 тэрбум кг-аас дээш хэмжээг тогтвортой хадгалж, хүн нэгбүрд тэгшитгэсэн үр тарианы хэмжээ олон улсын үр тарианы баталгаат байдлын стандартын шугамаас хол давсан бөгөөд Хятад улсад үр тариагаар дутагдах хямрал гарахгүй юм гэв.
БХАТИХ-ын төлөөлөгч Ши Липин 22-нд Бээжинд хэлэхдээ: уламжлалт үндэстний соёл урлаг нь ядуу хүн ам ядуурлаас гарч чинээлэгжихийн чухал хүчин болж болох юм гэв.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-р сарын 22-ны үдээс өмнө хэлэхдээ, Бид Тайваний тухай ажлын бодлого зарчмыг гуйвшгүй баримтлан, “Тайванийг тусгаар тогтнуулах” хүчний хагалан бутаргах үйлдлийг эрс эсэргүүцэн хориглох болно
Хятад улсын хамгийн дээд эрхт байгууллага буюу БХАТИХ-ын жил тутмын хурал 22-нд Бээжинд нээгдэв. Мөн өдөр их хуралд хянан хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн “Засгийн газрын ажлын тайлан”-д, Хятад улс гадагшаа нэн өндөр түвшинд нээлттэй хөгжихийг ахиулан, гадаад худалдаа, гадаадын хөрөнгийн үндэс суурийг тогтвортой болгох болно гэж онцлов.
13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 22-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд нээгдэв.
БХАТИХ-ын төлөөлөгч, Хятадын эмэгтэй волейболын багийн ахлагч Жү Тин эмэгтэй волейболчдын үзэл баримтлалын тухай хэлэхдээ, "Волейболын эмэгтэйчүүдийн үзэл баримтлал нь зөвхөн ялалтад байдаггүй, байнгын юм. Заримдаа бид аварга болж чадахгүй гэдгээ мэддэг хэдий ч чадахын хирнээ зүтгэдэг, үр дүнгийн талаар санаа зовдоггүй. Энэ итгэл үнэмшил мань хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эв нэгдэл, тууштай тэмцэл, хэзээ ч цөхрөхгүй байдаг нь манай эмэгтэйчүүдийн волейболын баг, мөн ч үндэстний үзэл баримтлал юм. Бид спортын талбайд төдийгүй олон салбарын ажилтнууд өөр өөрийн ажлын байрандаа энэ итгэл үнэмшлийг харуулж байгаа юм. " гэжээ.
БХАТИХ-ын гишүүн, Хүбэй мужийн Ши-янь хотын Тайхэ эмнэлгийн захирал Лүө Жие 22-нд Бээжинд хэлэхдээ: Хятад улсын өргөн олон эмчилгээний ажилтнууд бүх сэтгэл зоригоороо өвчтөн нэгбүрийн амь насыг сахин хамгаалж, цар тахлаар өвчилсөн 80-аас дээш насны 3600 гаруй ахмад настнуудыг амжилттай эмчлэн аварсан бөгөөд эдгээрийн дотор зуу гаруй настай өвчтөн 7 байсан юм гэжээ.
Эдийн засгийн өсөлтийн хурдцын талаар тодорхой оны зорилт тавиагүй, гол нь дэлхий нийтийн цар тахлын нөхцөл байдал, эдийн засаг, худалдааны нөхцөл байдалд тогтворгүй хүчин зүйл ихтэй, Хятад улсын хөгжил урьдчилан таамаглах боломжгүй олон хүчин зүйлтэй тулгарч байгаагаас шалтгааллаа.
5-р сарын 21-ний 21:40 цагт 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган хэвлэлийн бага хурал хийлээ. Цар тахлаас үр дүнтэй урьдчилан сэргийлж хяналтдаа авч, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй ядуурлыг бууруулахтай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.