• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын шалгалтын дүнд улс орнууд адил бус байр сууриар хандаж байна

CRI       (GMT+08:00) 2010-05-21 10:47:42

     20-ны өдөр БНСУ "Чеонан" нэрэмжит сэргийлэлтийн хөлөг онгоц живсэн тухай албан ёсны шалгалтын дүнг нийтэлсэнд олон улсын нийгэмлэг адил бус дүгнэлт гаргаж байна.

     БНСУ-ын арми ардын нэгдсэн байцаалтын хүмүүсийн мэдэгдсэн албан ёсны шалгалтын дүнд тэмдэглэхдээ, "Чеонан" бол БНАСАУ-ын жижиг оврын шумбагч онгоцны харвасан торпедын дайралтад өртөн живсэн юм гэжээ.

     БНАСАУ-ын батлан хамгаалалтын хорооны төлөөлөгч мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, БНСУ-ын энэхүү байцаалтын дүн нь "оргүй газар овоо босгож байгаа" юм. Батлан хамгаалах хорооны байцаагчдыг БНСУ-д илгээн холбогдох гэрч баримтыг нь шалгана гэжээ.

    Америкийн цагаан ордон мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, "Чеонан " нэрэмжит онгоцыг живүүлсэн хэргийг хүмүүс хүлээн авахын аргагүй. Энэхүү дайралт нь олон улсын энх тайван ба аюулгүйн байдалд өрсөлдөөн сорилт боллоо гэжээ.

     Японы ерөнхий сайд Юкио Хатояма уг асуудлаар холбогдох хүмүүстэй зөвшилцөн сэтгүүлчид хэлэхдээ, "Чеонан" -г живүүлсэн хэргийг "хатуу зэмлэж байна". Үүний зэрэгцээ БНСУ-д тусламж үзүүлэхээр шийдсэн гэжээ.

     ОХУ-ын гадаад харилцааны яамны төлөөлөгч Андрей Нестеренко хэвлэлийнхэнд хэлэхдээ, өнөөгийн байдлаар "Чеонан " нэрэмжит сэргийлэлтийн хөлөг онгоц живсэн шалтгааныг бүрэн тодорхойлох хүчин төгөлдөр гэрчийг ОХУ олоогүй гэжээ.

     Европын Холбооны гадаад харилцаа ба аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Сатхерайн Аштон мэдэгдэл нийтэлж уг онгоцыг живүүлсэн хэргийг хатуу зэмлэсэн байна.

     Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Ма Жаошюй хэлэхдээ, талууд ухаалаг тэвчээртэй байж, холбогдох асуудлыг зүй зохистой зохицуулан, байдал улам хурцдахаас зайлахыг Хятадын тал сануулж байна гэжээ. \Сарантуяа орчуулав. \ Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе