• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөлөг онгоц живсэн хэрэг бол өдөөн хатгалын ажиллагаа мөн гэж Ли Мюн Бак тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2010-05-21 15:52:53

     "Чеонан" нэрэмжит хөлөг онгоц живсэн хэрэг бол Хойд Солонгосын хийсэн цэрэг дайны өдөөн хатгалын ажиллагаа мөн, энэ нь НҮБ-ын дүрэм болон дайн зогсоох тухай хэлэлцээр, Өмнөд Умард хоёр талын үндсэн хэлэлцээрийн бичгийн агуулгаас няцсан байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюн Бак тэмдэглэв.

     Ерөнхийлөгч Ли Мюн Бак мөн өдрийн үдээс өмнө болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдаан дээр ингэж илэрхийлсэн юм. "Чеонан" нэрэмжит хөлөг онгоц нь Хойд Солонгосын талын зэвсэгт хүчний дайралтад учирч живсэн байна. Энэ нь ноцтой мөртөө том хэрэг тул, бидний авах бүхий л арга хэмжээнд ямар ч доголдол гарахыг зөвшөөрөхгүй, маш хянуур хандах шаардлагатай байна гэж Ерөнхийлөгч Ли Мюн Бак илэрхийлснийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч, хатагтай Ким Еун Хе тэмдэглэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Өмнөд Солонгосын Ерөнхий сайд, Гадаад харилцаа, худалдааны сайд, Нэгдлийн сайд, Батлан хамгаалахын сайд нарын зэрэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүх гишүүд 21-ний өдрийн хуралдаанд оролцсон байна. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе