• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Чёонань" хөлөг онгоцны хэргийг зохицуулах багц арга хэмжээ нийтлэв

CRI       (GMT+08:00) 2010-05-24 16:07:05

      БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мунбаг 24-ний өдөр "Чёо нань" хөлөг онгоцны хэрэгт холбогдуулан иргэдэд хандан үг хэлж, уг хэрэг нь Хойд Солонгосын цэргийн халдлага болно, Солонгосын тал үүнд хатуу арга хэмжээ авах болно гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, хойшид Хойд Солонгосын онгоцыг Солонгосын усан хилээр нэвтрэхийг хориглох бөгөөд Кейсон аж үйлдвэрийн хүрээлэнгээс гаднах хоёр Солонгосын аливаа солилцоо хамтын ажиллагааг зогсоох болно. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын аливаа халдлагаас Солонгосын тал нэн даруй өөрийгөө хамгаалах болно гэжээ.

     БНСУ болон Олон улсын хамтын нийгэмлэгт уучлал гуйж, "Чёо Нань" хөлөг онгоцны хэрэгт холбогдсон хүмүүсийг нэн даруй шийтгэхийг Ли Мунбаг Хойд Солонгост шаарджээ.

     Хойд Солонгосын ардын армийн төв нутгийн өмнө фронтын командлагч 24-ний өдөр Солонгосын талд илээр сануулгын бичиг илгээж, цэргийн зааг шугамын дэргэдэх Хойд Солонгосын эсрэг сэтгэл зүйн ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж, эс тэгвэл Хойд Солонгос нь холбогдох сэтгэл зүйн объектыг сүйрүүлэх болно гэжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе