Танилцуулга
Энэ арга хэмжээг Хятадын Олон Улсын Радио, ШУӨЗО-ы засгийн газрын дэргэдэх хэвлэл мэдээллийн алба, "china.com" сүлжээ "Шиньжян миний нүдээр" уриан дор хамтран зохион байгуулж, дэлхийн хэмжээнд интернет ашиглагчдаас ШУӨЗО-ны тухай фото зураг, бичил видео, текст цуглуулж, ШУӨЗО-ны өнгө төрхийг олон өнцгөөс харуулахыг зорьсон юм. Ирүүлсэн бүтээлийг интернет ашиглагчдын санал, мэргэжлийн хүмүүсийн өгсөн оноогоор шалгаруулах бөгөөд шалгаруулалтад тэнцсэн бүтээлийн эзнийг ШУӨЗО-д болох шагнал гардуулах ёслолд урьж оролцуулах болно.