• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:21    
Өвөр монголын ардын язгуур урлаг

Солонго сэтгүүл

     Өвөр монголын ардын язгуур урлаг нь Өвөр монголын уламжлалт соёлын чухал бүрдэл хэсэг болохын хувьд соёлын гүн нарийн агуулга, урлагийн орчин ахуй, гоо таашаалын сонирхол болон эх оронч үзэл сэтгэлгээгтэй байдаг. Ардын язгуур урлаг бол Өвөр монголын үндэстнүүдийн ард түмний урт хугацааны үйлдвэрлэл, амьдралын дунд бүтээгдсэн буюу өргөнөөр дэлгэрсэн урлаг болох бөгөөд Өвөр монголын ардын язгуур урлагтай танилцах нь агуулгаар асар баян ардын язгуур урлагийн зургийн урт хонгилоор явах шиг, олон тал, олон хараасаас Өвөр монголын үндэстнүүдийн ард түмний зориг санааны төрх байдал, соёлын сонирхолтой танилцах болно. Үүнд хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, гар урлал, уран зураг зэргийг оролцуулна.

     Цуурай ихтэй "Уул авирах дуу"

     Уул авирах дууг бас уулан тосгоны дуу, жижиг ая гэх бөгөөд Хөххот хавийн нутгаар өргөн дэлгэрсэн ардын өлгөө дуу, мөн ч хөдөө тосгоны хөдөлмөрчин ард түмний оюун ухаан, хайр сэтгэлийн илэрхийлэл болох билээ. Дээр үеийн нийгмийн амьдрал, зан үйлийг туйлын дүрслэг, гүнзгий урлагаар харуулсан гоо таашаалын үнэ цэнэтэй ардын дуу болно. Уул авирах дууг газар нутгаар нь уулын өмнө, уулын ар, Бортохой, Ихзуугийн гэж ангилдаг. Уулын өмнөх нь Хөххотын Түмдийн тал, уулын ар болон Бортохойнхон нь Даланхар уулын арын Үчуань шянь хавиар, Бортохойнхон нь Баяннуур хот, Ордос хотын Зүүн гар, Далад хошуунд дэлгэрсэн байдаг. Уул авирах дууг дуулагчид нь хоньчин, аян зам зорчигч, тосгоны хүүхэн, тариачин цөрөөрөө дуулна. Тэд нар баярлах, зовоход ч цөм дуулах бөгөөд цөм өөр өөрийнхөө онцлогтой дуулдаг. Хүн бүхэн дуулж, дуугаар санаагаа илтгэж, дуулах хэлбэрээр нь бас гэрт, гадна дуулах гэсэн ялгаатай байдаг. Гадна дуулах нь голдуу эрэгтэйчүүд өндөр хоолойгоор дуулдаг бөгөөд дууны агуулгаар асар баян байдаг. Гэр дотор олонхидоо эмэгтэйчүүд дуулах бөгөөд дуу нь нам доогуур уяруун байдаг.

1  2  3  4  5  6  7  8