• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:21    
Өвөр монголын ардын язгуур урлаг

Солонго сэтгүүл

     Хатгамал

     Хатгамал бол орцон үндэстний эмэгтэйчүүдийн гар урлал болно. Тэд нарын хувцас, гутал, малгай, бээлий, дэр, хөнжил, дэвсгэр, тамхины хавтга зэрэг эдлэл дээр цөм төрөл бүрийн хээ хатган гоёлж, ялангуяа өөрийнхөө хувцас, гутал болон малгай дээр хатгахдаа улам их хүч хөдөлмөр зарцуулж нарийлаг хатгадаг байна. Тухайлбал бүсгүйчүүдийн өмсдөг арьсан дээл дээр үүлэн хээтэй хараар хөвөөлж, заам, энгэр, оноо зэрэг хэсэгт төрөл бүрийн нарийлаг хээ хатгах нь модон дээр сийлэх хээтэй үндсэндээ адил байдаг.

     Хээний хэлбэрээр нь их төлөв дараахь дөрвөн төрөлд ангилдаг: Нэгдүгээр төрөл нь бөөмнөрсөн хээ. Бөөмнөрсөн хээ нь ихэнхдээ хэрээсээр гол болгож, дөрвөн зүг найман зовхис тийш тэлж маш жигд тэгш байдаг. Түүний гадаад хэлбэр нь дугариг, дөрвөлжин, бөөрөнхий, жишүү дөрвөлжин зэрэг байдаг.

     Хоёрдугаар төрөл нь долгион хэлбэртэй хээ, ийм хээ нь ихэнхдээ хоёр дөрвөлжин холболдсон хээгээр бүрэлддэг. Олонхидоо хус модны хальсаар хийсэн авдрын хөвөө, савхин хөнжлийн зах, эмэгтэйчүүдийн савхин малгайн хөвөө болон савхин гутал, савхин бээлийн зах зэрэг хэсэгт хатгаж, хэлбэр нь олнхидоо жишүү шугам, алхан хээтэй байдаг.

     Гуравдугаар төрөл нь дан цулгуй хээ, тогтсон хэлбэргүй, сав саалийн хэлбэр дүрсийн дагуу ондоо байдаг бөгөөд бүх төрлийн хэлбэртэй тамхины хавтга, тууз болон савхин дээлний энгэр дээр хатгадаг. Нэг ширхэг цэцэг, нэг эрвээхийг цөм нэг хээ болгож, заримдаа бас нийлүүлж хэрэглэдэг.

     Дөрөвдүгээр төрөл нь булан хээ. Булан хээ бол бие даан оршдог нэг зүйлийн хэлбэр, савхин халаасны дөрвөн өнцөг, савхин дээлийн энгэрийн өнцөгт хатгадаг. Түүний бүтэц нь дөрвөн өнцөгт цөм адилхан, зарим нь зүүн баруун талдаа адил буюу дээр доор тал нь адил байдаг боловч хээний хэлбэр нь төв дундахь хээтэйгээ уялдаж, харилцан авцалдаж нэг цогц болдог.

1  2  3  4  5  6  7  8