• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:21    
Өвөр монголын ардын язгуур урлаг

Солонго сэтгүүл

Андай бүжиг

     Андай бүжиг бол монгол үндэстний уламжлалт ардын бүжиг, ӨМӨЗО-д өргөн дэлгэрсэн байдаг. Андай гэдэг нь "тэргүүн өндийн бусах" гэсэн утгатай монгол үг юм. Андай бүжиг Мин улсын сүүлч Чин улсын эхний үед үүсэв. Өнөөгийн Түнляо хотын Хүрээ хошуу бол уг бүжгийн үүссэн газар болно. Эртний үед, хаан эзэн эвсэл холбоо байгуулах, цэрэг авч дайтах, ялалтаа тэмдэглэх болон өвчин засаж гай барцдыг зайлуулахад цөм бөгөөр эрхлүүлж түүнд даатган бүжиглэдэг байжээ.

     Хэдэн зуун жилийн хөгжлөөр дамжиж, уг бүжиг нь хөгжим, бүжиг, дууг хослуулж, дууны үгэндээ ардын дуу, холбоо, ерөөл магтаал, хараалын үг зэргийг уялдуулсан нэгэн зүйлийн цогцолбор үндэстний урлагийн хэлбэр болсон байна. Хөг ая нь 30 гаруй төрөл болон хөгжиж, бүжгийн хөдөлгөөн нь ч 20 гаруй болж, баяр ёслолын өдөр, зочин хүлээн авах, мордуулах, хуримын ёслол болгонд тоглодог, хүний тооны хязгааргүй, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу цөм оролцож болдог. Бүжигчид хоёр гартаа тус бүр нэг гарын алчуур буюу өнгөт тууз атгаж, нэг дуучин дагуулж дуулахад бусад нь дагаж дуулан, дуулахын дагуу бүжиглэдэг. Бүжгийн хөдөлгөөн нь борогжуун, aйзам нь хүчтэй байдаг.

1  2  3  4  5  6  7  8