• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:21    
Өвөр монголын ардын язгуур урлаг

Солонго сэтгүүл

     Цаасан хайчилбар • цонхны зураг

     Жил бүрийн цагаан сарын үеэр, айл болгон орон сууц, хүрээ хашаагаа шүүрдэн цэвэрлэж, цонхон шилээ зүлгэж арчдаг. Ур дүйтэй гэрийн эзэгтэй нар хайчаараа улаан цаасан дээр нарийлаг хийцтэй хайчилбар урлагийн бүтээл хайчлдаг. Цаасан хайчилбар нь бар, буга, тогоруу, мэлхий, эрэгчин тахиа, гахай, хонь ямаа, үхэр зэрэг амьтан, хүн төрөлхтний үйлдвэрлэл хөдөлмөрийн агуулга бүхий ургамал цэцэг жимс, өвс мод зэрэг сэдэвтэй бөгөөд бас алгебрын хээ угалзууд байдаг. Цагаан сарын цаасан хайчилбараа цонхон дээрээ наадаг. Таван сарын шинийн тавны баяраар хайчилсан бар, мэлхий зэрэг цаасан хайчилбараа хаалга ба цонхон дээрээ нааж, таван тариа элбэг хураах, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийг бэлэгшээдэг. Сүүлийн жилүүдэд, цаасан хайчилбар нь урлагийн бүтээл болохын хувьд бусад муж хотуудад зохиогддог уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд оролцох болжээ.

     Усан будгийн зураг болох цонхны зураг нь айл өрх болгонд түгсэн байдаг. Ус сайн шингээдэг цагаан цаасан дээр зураад шууд цонхны ялуун дээрээ наадаг. Цонхны зураг нь голдуу лянхуа, сарнай, мандарваа цэцгээр сэдэвлэдэг. Улаан цэцэг, ногоон навчийг цагаан сарын үеэр айл болгоны цонхон дээр наасан нь хөгжин цэцэглэсэн хавар айсуйг бэлэгддэг байна.

1  2  3  4  5  6  7  8