• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:21    
Өвөр монголын ардын язгуур урлаг

Солонго сэтгүүл

     Сийлбэр

     ӨМӨЗО-ы зүүн хойт хэсэг болон Хармөрөн мужид эрэлхэг баатарлаг, ажилч хөдөлмөрч, гүндүүгүй, эрс хатуу орцон үндэстэн оршин суудаг. Орцон үндэстний ардын язгуур урлагийн хэлбэр, агуулгаар асар баян байдаг. Үүнд сийлбэр, зураг, сүлжмэл, хатгамал, хөгжим, бүжиг нь хамгийн өвөрмөц байдаг.

     Сийлбэр нь хус модны хальс, мод болон ясны сийлбэр гэсэн гурван төрөл байдаг. Үүнд хус модны хальсан сийлбэр зонхилох бөгөөд төлөөлөх чанартай байдаг. Орцончуудын сийлбэрийн урлагийг гол харуулдаг нь "Ададола" (хусын хальсаар хийсэн авдар) болно. Хусын хальсаар хийсэн авдар нь урт дөрвөлжин, дөрвөлжин болон урт дугариг хэлбэртэй, урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой, өндөр нь хагас тохой байдаг. Авдрын таг болон дөрвөн талд нь цөм бугын хөлний ясаар хийсэн хутга буюу жижиг төмөр хутгаар сийлсэн хээтэй байдаг.

     Модон сийлбэр гэдэг нь эмээл, хутганы хуй, бугын бисгүүр, модон пэнз зэрэг модон эдлэл дээр сийлэхийг хэлнэ. Хээ угалз нь адил бус сав сааль болон хувь хүний сонирхлын дагуу адил бус байдаг. Эмээл болон бугын бисгүүр дээр үсэг бичгийн хээ гаргаж, аяга, саван дээр олонхидоо цэцэг сийлдэг. Хутганы хуй дээр гэр руугаа буцаж байгаа зураг сийлдэг. Сийлсэн хээ угалзаа улаан, шар хоёр өнгөөр будаж гоёлдог. Ясан сийлбэрийн олонхи нь араатны ясаар сийлсэн ясан товч, ясан бөгж, ясан савх байдаг. Ердийн байдалд буга, хандгайн хөлийн ясыг ашигладаг. Ясан товч нь дугариг, дөрвөлжин, урт дөрвөлжин, жишүү дөрвөлжин гэх мэт олон янзын байх бөгөөд арьсан дээл дээр хаддаг, эмэгтэйчүүдийн хамгийн их сонирхдог ясан эдлэл болно.

1  2  3  4  5  6  7  8