• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:21    
Өвөр монголын ардын язгуур урлаг

Солонго сэтгүүл

 

  Хөгжмийн урлаг

      Орцон үндэстэн урт хугацааны ан агнах амьдралд өөрийнхөө өвөрмөц хөгжмийн урлагтай болсон байна. Орцон үндэстний уламжлалт хөгжмийн урлаг нь төрөл бүрийн ардын дуу, тухайлбал "Жаньвэньда"-гийн аяар гол болгодог. Эдгээр ая нь хөнгөнөм тод, уртатгах ая болон цэцэрхийллээр урлан найруулж, сонсголонтой болгодог байна. "Жаньвэньда"-гийн ая нь энгийн байдалд цөм тогтвортой, гэхдээ дууны үг нь олохидоо газар дээр нь зохиодог, энэ бол "Жаньвэньда"-гийн үндсэн онцлог, ая нь хэдийгээр тогтмол боловч дуулахдаа чөлөөтэй байдаг. Баярлах уурлах гашуудах цэнгэх зэрэг адил бус үзэл санаа сэтгэлийг цөм хөг аялгууны өндөр нам болон айзмын хурдан удаанаар илтгэдэг. Адилхан нэг аялгуугаар баяр хөөртэй сонсголонтой дууг дуулж болдог бөгөөд нулимс бөмбөрүүлэм гунигтай дууг ч дуулж болдог. Хамгийн гол нь дуулж байгаа хүн нь ая, айзам болон дуулах ур дэмийг сайн эзэмшихэд оршино. Шилдэг дуучдын дуулахыг сонсоход хөг ая нь хоржигнон урсах устай адил сонсголонтой, үгийн утга нь гүн гүнзгий байдаг.

     "Даллагын баяр"

     "Даллагын баяр" бол монгол үндэстний ардын уламжлалт бүжиг, нэг эрэгтэйг 6 эмэгтэй даган байн байн байраа өөрчилж бүжиглэдэг. Бүжигчид гартаа төрөл бүрийн хүнс хийсэн таваг барьж, "Хурай, хурай!" гэж хашгиран хүн мал эрүүл энх, өлзий дэмбэрэлтэй байхыг бэлэгддэг. Энэхүү бүжиг Ордосын талд өргөн дэлгэрсэн байдаг. БНХАУ байгуулагдсаны дараа урлагийн боловсруулалт хийсний дараа бүжиглэгч гартаа таваг өргөн ардаа бортго буюу урт хэнгэрэг үүрч, бортгон дотроо цацал хийж өлзий дэмбэрэлтэй байхыг илтгэдэг. Тоглох үеийн омог төгөлдөр, эр зоригтой бүжгийн төрх нь ялалт, арвин ургац хураалт, аз жаргал болон баяр хөөртэй уур амьсгалаар бялхам байдаг.


Монголчуудын савхан бүжиг

     Савхан бүжиг бол Өвөр монголын Ордос хот зэрэг газарт өргөн дэлгэрсэн монгол ардын бүжиг болно. Ердөө баяр ёслолын өдөр, найр хуримын үед тоглодог. Олонхидоо эрэгтэйн гоцлол бүжиг бөгөөд бүжигчин нь гартаа нэг атга савх бариад уужуу талбиу мөртөө айзамтай гар, мөр, нуруу, хөлөө, заримдаа шалыг товшиж, товшихын зэрэгцээ бүжиглэдэг. Заримдаа эргэлдэж, заримдаа газар сөхрөн, хоёр мөрөө айзмын дагуу хөдөлгөж бүжиглэдэг. Бүжигчний хөдөлгөөн нь уран шаламгай, aйзам нь хурц, үндэстний онцлогоор бялхам байдаг. ХХ зууны 50-иад оноос хойш, аажмаар эрэгтэй эмэгтэй хамтаар бүжиглэдэг нийтийн бүжиг болсон байна.

1  2  3  4  5  6  7  8