• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-01 16:44:21    
Өвөр монголын ардын язгуур урлаг

Солонго сэтгүүл

     Гэр бүлийн урлагийн хонгил "Ханзны тойрон дахь зураг"

     Гэртээ суугаад "Гурван улсын үлгэр"-ийн "Тоорын хүрээлэнд анд барилдсан нь", "Люй Бү Дяо Чаньтай амрагласан нь", "Гурван баатар Лю Бүтэй тулалдсан нь", "Жинжөүдээ буцсан нь", "Өвсөн завиар сум зээлдсэн нь", "Чыбигийн дайн" зэрэг эртэн эдүүгээд алдаршсан түүхэн үлгэр домгийг сонирхож, "Шүйхүгийн үлгэр" дэх "Цагаа олсон хур" Сүн Жян, "Ухааны уут" Ү Юн, "Хар хуй" Ли Күй, "Усанд гаргуун" Жан Шүнь, "Эмэгтэй баатар" Гү бэргэн нарын Ляншань уулын сайн эрчүүдийн амьд дүрслэг зураг өмнө нь тодорч, бас "Шаазгай шувуу тэргүүлэгч цэцгэнд шагших", "Уулын горхид буга урамдах","Буга тогоруу нарсан ойд" "Дүүлэн нисээ тогоруу", "Нарсан модон дахь тогорууны зураг" байдаг бөгөөд "Жаожөүгийн гүүр", "Наньжингийн Хөхмөрний том гүүр", "Бээжингийн галт тэрэгний өртөө" зэрэг зургуудыг ч наасан байдаг. Энэ бол Хөххот хавийн тариачин айлын ханзаа тойруулан зурсан уран зургууд болно.

     Энэхүү 5 м урт, 0.5 м өргөн зураг дээр цаг хугацааны талаар 5000 жилийн ороо бусгаа дэлхий дахины үйл явдлыг тэмдэглэж, хүний олон зүйлийн дүр төрх, дэлхийн үзэсгэлэнт газруудыг сонирхох болно. Нэг зураг нь нэг үлгэр домог, нэг зураг нь нэг үеийн түүх, нэг зураг нэг гүн ухааны ёс учир, нэг зураг нь нэг хүсэл эрмэлзлийг итгэсэн байдаг. Соёл урлаг тааруухан хөгжсөн боомтын гаднахь буйд бөглүү хөдөө тосгонд авч хэлбэл эдгээр зургууд нь хэр агуу их сурах бичиг, агуу их урлагийн бүтээл болох билээ. Хөххотчуудын цөөн бус хүний бага нас нь энэхүү нүд чихэнд дасал болсон ханзны зургийн урлагийн нөлөөнд мэдлэг хүртэн, түүхийг ойлгож, эх орноо ойлгож, хараагаа өргөтгөдөг байна. Энэ бол тэд нарын амьдралын анхны урлагийн хичээл, анхны соён гэгээрүүлэх бичиг нь болно.

1  2  3  4  5  6  7  8