1999 оны 5-р сард профессор З.Сарнаа Улаанбаатарт "Монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хаврын бага хурал" дээр илтгэл хийж байгаа нь
|
"Дундад улсын монгол судлал" сэтгүүлийн ерөнхий редактор, Профессор Золхоржавын Сарнаа: 1963 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаан-хад хотын Онгниуд хошуунд төржээ. 1985 онд Өвөр Монголын Их Сургуулийн монгол хэлний салбарыг төгсч, мөн жилдээ уг сургуулийн монгол утга зохиол судлалын аспирантурт шалган орж, 1988 онд утга зохиол судлалын дэд эрдэмтний зэрэг хамгаалав. Одоо, З.Сарнаа Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Сэтгүүлийн Газрын орлогч ерөнхий редактор, "Дундад улсын монгол судлал" сэтгүүлийн ерөнхий редактороор ажиллаж байгаагаас гадна бас Хятад Улсын Монгол Утга Зохиолын Судалгааны Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, эрдмийн зөвлөлийн гишүүн зэрэг тушаалыг хавсарган хариуцаж байна.
Профессор З.Сарнаа монгол утга зохиолын судалгааны ажлыг голцуу хийж, үндэсний хэмжээний болон муж районы хэмжээний эрдэм шинжилгээний том чухал сэдвүүдийн шинжилгээ судалгааны ажлыг эрхлэн хийсэн буюу тэдгээр ажилд оролцож иржээ. Тэрээр монгол хятад хэлээр "Төгөлдөржин байгаа ахуйч үзлийн зохион бүтээх арга" ба "Шинэ эриний монгол туужисын хүүрнэл загварын хувьсал" зэрэг эрдэм шинжилгээний 40 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлж, "Нүүдлийн мал аж ахуй ба монгол соёл"(бусадын хамт), "Соёлын хувьсал жич монгол туужисын урлаг"(гол зохиогч, "9-р 5 жил"-ийн төлөвлөгөөний үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний чухал сэдэв)зэрэг тусгай бүтээлүүдийг бичснээс гадна бас "Монгол үндэстний баатарлаг туульсийн сонгомол"(бусдын хамт, дээд доод хоёр дэвтэр), "Монгол үндэстний уламжлалт зан заншил"(гол зохиогч, Өвөр Монголын аялал жуулчлалын соёлын цуврал номуудын нэг төрөл), "Зүүлт тайлбар хадсан Монгол үндэстний түүхэн үлгэр"(Хятадын Ном Хэвлэлийн Үндэсний Ерөнхий Газрын чухал бичиг)зэргийг найруулан бичиж бас "Монголын бурхан шашны уран зохиол", "Монгол бөө мөргөл" зэрэг ном зохиолыг хуучин монгол бичигт буулган хэвлүүлжээ.
1 2 3 4 5 6 7
|