• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-14 16:14:20    
"Дундад улсын монгол судлал" сэтгүүлийнхэн Монгол улсын эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


1999 оны 11-р сард профессор З.Сарнаа Улаанбаатарт МУ-ын ШУА-ийн эрдэмтэн профессор Л.Хүрэлбаатартай хамт байгаа нь

    Профессор З.Сарнаа ажил мэргэжилдээ идэвх зүтгэлтэй ажилласныг нь эрдэм шинжилгээний холбогдох байгууллагууд сайшаан тэмдэглэж, Өвөр Монголын Өөртөө Засах Районы уран зохиолын "Солонго" сагналыг 1, Өвөр Монголын Өөртөө Засах Районы гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 3-р шагналыг 2, шилдэг шагналыг 1, Өвөр Монголын Өөртөө Засах Районы залуу сэхээтдийн шинжлэх ухаан техникийн шинэ бүтээлийн шагналыг 1, "Монгол хэл утга зохиол" сэтгүүлийн 1981—1996 оны шилдэг өгүүллийн шагналыг 1, 2-р зэргийн шагналыг 1 удаа түүнд тус тус хүртээжээ.

    Профессор З.Сарнаа эрдэм шинжилгээний ажилд махран зүтгэж гарамгай амжилттай ажиллахын зэрэгцээ бас уран зохиол зохион бүтээх ажлыг ч сонирхон оролдож ирсэн юм. Түүний бичсэн "Санаанд нэг л уянгатай сайхан монгол дуу минь" ба "Хар-хорины алтан мэлхий" гэх 2 найруулал нь шинээр найруулсан анх зэргийн дунд сургуулийн монгол сурах бичиг болон 2001 онд Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Газраас хэвлэсэн "Мөнх нартай нутаг" хэмээх найруулын түүвэрт тус тус шилэгдэн орсон байна.

1  2  3  4  5  6  7