1999 онд профессор З.Сарнаа Улаанбаатарт Монгол улсын эрдэмтэн профессор С.Дуламтай хамт байгаа нь
|
Монгол үндэстний эрин үеийн уран зохиолын судалгаа шинжилгээний талаар профессор З.Сарнаа гарамгай үр бүтээлтэй ажилласан учраас түүний эрдэм шинжилгээний хэсэг өгүүлэл зохиол нь "Монгол үндэстний эрин үеийн уран зохиолын түүх"(ерөнхий редактор Сүеэ, 1995 онд Ляо-нингийн Үндэстний Хэвлэлийн Газар хэвлэв)болон "Монгол онол өгүүлхүйн түүхэн шинжилгээ"(зохиогч Б.Гэрэлт, 1998 онд Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Газар хэвлэв) хэмээх номд тус тус шилэгдэн оржээ.
Профессор З.Сарнаа одоо "Нийгмийн шилжилтийн үеийн монгол уран зохиолын үзэл урсгал ба үзэгдэл" хэмээх эрдэм шинжилгээний үндэсний хэмжээний том сэдэвт эрдмийн ажлыг хариуцан хийж байна.
Улс үндэстнүүдийн харилцаанд соёлын харилцаа, солилцоо нь жинтэй хувь нэмэр оруулж түүнийг баяжуулж хөгжүүлж ирснийг улс үндэстнүүдийн түүх бүрэн гэрчилдэг бөгөөд энэ нь дэлхий нийтэд уламжлал болсон түгээмэл ач холбогдолтой жишиг юм. Энэ утгын үүднээс найрсаг хөрш Хятад Монгол хоёр орны энэ салбар дахь солилцоо, хамын ажиллагаа нь хоёр орны харилцааны агуулга хэлбэийг тал бүрээр баяжуулан хөгжүүлсээр билээ. Соёлын чухал нэгэн агуулга болох эрдэм шинжилгээний салбар дахь хоёр талын солилцооны асуудлыг сонирхож, Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар саяхан Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв Хөх-хотод Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Сэтүүлийн Газрын орлогч ерөнхий редактор, "Дундад улсын монгол судлал" сэтгүүлийн ерөнхий редактор, профессор Золхоржавын Сарнааг сурвалжилсан юм.
1 2 3 4 5 6 7
|