• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-14 16:14:20    
"Дундад улсын монгол судлал" сэтгүүлийнхэн Монгол улсын эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио


2004 онд профеесор З.Сарнаа Хөх-хотод "ӨМИС-ын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний 4-р бага хурал" дээр Монгол улсын эрдэмтэн профессор Д.Төмөр-тогоотой хамт байгаа нь

    Монгол үндэстний эрин үеийн уран зохиолын талаар Профессор З.Сарнаагийн дэвшүүлсэн зарим өвөрмөц санал үзэлт нь эрдэмтэн мэргэжилтэд хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй бас тэдний өндөр үнэлгээг хүлээсэн юм. Профессор З.Сарнаа 1949 оноос нааших Монгол үндэстний өгүүллэгийн зохиолыг бүх талаар системтэй судалж, "Ахуйч үзлийн зохион бүтээх арга ба эрин үеийн монгол өгүүллэгийн гоо таашаалын хувьсал" хэмээх том сэдэвт дагнасан сэдэвт урт өгүүлэл бичиж, "Төгөлдөр бус ахуйч үзлийн зохион бүтээх арга", "Зохион бүтээх арга гэдэг нь зөвхөн илтгэх арга барилуудыг хэлж байгаа юм", "Хавтгайлжин дүр", "Гунигт жүжиггүй цаг үе" зэрэг шинэлэг үзэлтүүдийг дэвшүүлсэн байна. Профессор З.Сарнаагийн этгээр үзэлт болон эрдэм шинжилгээний хайлтууд нь Монгол үндэстний эрин үеийн уран зохиолыг зөв таньж зөв үнэлэх, цаашлаад тухайн үеийн нийгэм, ард иргэдийн оюун санааны байдал төрх болон тэдний оршин амьдарч байсан орчин нөхцлийг ойлгоход чухал ач холбогдолтой байгаагийн зэрэгцээ, монгол уран зохиолын хөгжил цэцэглэлд ч идэвхтэй үүрэг гүйцэтгэх юм. Үүнээс гадна, профессор З.Сарнаагийн эрхлэн гүйцэтгэсэн "9-р 5 жил"-ийн төлөвлөгөөний үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний чухал сэдэв—"Солёлын хувьсал жич Монгол үндэстний туужисын урлаг" бүтээлдээ дэвшүүлсэн "Монгол үндэстний туужисын зохиолын урлагийн хөгжил хувьсал нь монгол соёлын 4 удаагийн их өөрчлөлттэй салшгүй нягт харьцаа холбоотой байсан" зэрэг өвөрмөц санал үзэлтүүд нь эрдэм шинжилгээний гүн гүнзгий ач холбогдолтой төдийгүй, бас гаднын соёлын нөлөөг зөв таньж түүнд зөв хандах, үндэстнийхээ соёлын шилднг уламжлалыг өвлөн залгамжлах, шинийг үүдэн бүтээх зэрэгт бүр маш их тус дэмжлэг болох юм. Профессор З.Сарнаагийн бичсэн уг номыг Монгол үндэстний соёл болон Монгол үндэстний уран зохиолын харьцааг соёлын үүднээс судалснаараа өнгөрсөнд байгаагүй зүйлийг хийж бүтээсэн онцлог содон бүтээл болсон гэж зарим эрдэмтэд үнэлсэн байдаг. Түүний бусдын хамт бичсэн өнөө нэг томоохон бүтээл—"Нүүдлийн аж ахуй ба монгол соёл" нь монгол соёлын судалгааны түвшнийг шинэ үе шатанд гаргасан юм. Профессор З.Сарнаа бол мөн ч эрин үеийн монгол уран зохиол судлагч ажил нэгтдийнхээ дотор, "Эмэгтэйчүүдийн уран зохиол болон Монгол үндэстний эмэгтэй зохиолчид" хэмээх сэдвийг анх хөндөж судалсан эрдэмтэн юм. Түүний нийтэлсэн "Эмэгтэйчүүдийн уран зохиол болон Монгол үндэстний эмэгтэй зохиолчид" хэмээх өгүүлэл нь "Өвөр Монголын монгол уран зохиолын 50 жил" (1997 онд Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Газар хэвлэв)-д шилэгдэн оржээ. Этгээрээс гадна, Монгол үндэстний утга зохиолтой холбогдуулан, профессор З.Сарнаагийн дурдсан зарим шинэлэг санал үзэлтүүдийг эрдэмтэн судлаачид өгүүлэл зохиолдоо байнга иш татаж ашиглаар байна.

1  2  3  4  5  6  7