Сурвалжлагч: Ер нь нэрээс нь харсан ч, "Дундад улсын монгол судлал" сэтгүүлийн агуулга нь уулынхаасаа маш их өргөжсөн нь маш тодорхой байна.
Профессор З.Сарнаа: Тийм ээ, "Монгол хэл, утга зохиол" гэж нэрэлж байсан үед голцуу монгол хэл, утга зохиолын талаархи эрдэм шинжилгээний өгүүллүүдийг нийтэлдэг байсан, харин "Дудад улсын монгол сулал" гэж нэрийг нь өөчилсний дараа, монгол судлалын бүх салбарыг хамарсан эрдэм шинжилгээний өгүүллүддийг нийтлэх болсноороо онцлог байгаа юм.
Сурвалжлагч: Өүүлэл зохиолын нийтлэлийн хувьд зөвхөн дотоодын эрдэмтдийнхээ бичснийг л нийтэлдэг үү аль эсвэл гадаадын эрдэмтдийн өүүлэл зохиолыг ч нийтэлдэг үү?
Профессор З.Сарнаа: Манай сэтгүүл анх хэвлэгдэж гарсан тэр үеэсээ Хятад улсын монголч эрдэмтдийн өгүүлэл зохиолуудаас гадна, бас олон улсын монголч эрдэмтдийн өгүүлэл зохиолыг нийтэлж байсан бөгөөд сэтгүүлээ олон улсын хэмжээнд тарааж байсан юм. Жишээлбэл, тэр үед хуучин Зөвлөлт Холбоот Улс, Унгар, Монгол, Америк, Герман, Япон, Финлади, Канад, Энэтхэг зэрэг улс орны монголч эрдэмтдийн өгүүлэл зохиолуудыг ч нийтэлж өнгөрсөн.
Сурвалжлагч: Одоо, "Дундад улсын монгол судлал"-дээ гадаадын ямар ямар эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг нийтэлсэн бэ?
Профессор З.Сарнаа: Өнгөрсөн хоёр жилд Монгол улсын эрдэмтдийн зохиолыг нийтэлсэн, энэ жилийн дугаартаа Японны эрдэмтдийн хэдэн өгүүллийг нийтлэхээр бэлтгээд байна. Этдгээр өгүүллүүдийг нийтлэхдээ зармыг нь шууд уул ёсоор нь нийтэлж, зармыг нь орчуулж нийтэлж байна. Жишээлбэл, 2004 оны 4-р хугацаандаа бид Монгол улсын нэрт эрдэмтэн, академич, профессор Ш.Бира багшийн өгүүллийг крил үсгээс буулгаж нийтэлсэн юм. Үүнээс гадна, Монгол улсын хэл шинжлэлийн эрдэмтэн Л. Болд, Б.Энх, Болдбаатар нарын зэрэг хүмүүсийн өгүүллүүдийг ч нийтэлсэн юм.
Сурвалжлагч: Танай сэтгүүлийн тархаалт, захиалгын байдал хир байгаа вэ?
Профессор З.Сарнаа: Манай сэтгүүлийг өнөө нэлээд олон улс орны монголч эрдэмтэд захиалж байна. Жишээлбэл, Монгол, Америк, Унгар, Франц, Япон зэрэг орны монголч эрдэмтэд захиалж байгаа бөгөөд түүний дотроос Монгол улсын нэлээд хэдэн эрдмтэн манай сэтгүүлийг хувиар захиалан уншиж байна.
Сурвалжлагч: Танай сэтгүүл хэвлэгдэж эхэлсэн тэр үеэс тэд захиалж байсан уу?
Профессор З.Сарнаа: 50-аад оны үеэс тэд захиалж эхэлсэн. Тэдний дотор, манай сэтгүүлийг дугаар алгасалгүй бараг бүхнийг нь захиалж хадгалж байгаа эрдэмтэн ч бий. Жишээлбэл, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн Л.Болд багш хувиараа ингэж захиалж байсан гэж сонссон. Японы Монгол Судлалын Нийгэмлэгийнхэн ч бас байнгын чанартай захиалж байна.
1 2 3 4 5 6 7
|