• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-14 16:14:20    
"Дундад улсын монгол судлал" сэтгүүлийнхэн Монгол улсын эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч: Монгол улсын эрдэмтдийн захиалгын хувьд ямар байдалтай байгаа вэ?

    Профессор З.Сарнаа: Энэ талаар би бүрэн бүртгэл хийж амжаагүй, гэхдээ нэлээд хүмүүс хувиараа захиалан уншиж байна. Манай сэтггүүлийн нэр өөрчлөгдсөний дараа, нийтлэлийн хамрах хүрээ хэмжээ нь өргөжиж, монгол судлалын бүх салбар хүрээг хамарч, дотоод гадаад дахь байр суурь нь дээшилсэн. Бид Монгол улсын холбогдох сэтгүүлийнхэнтэй харилцаа холбоо тогтоож, сэтгүүлээ солилцох юм уу холбодох байгууллагуудад хүргэх зэрэг бодол төлөвлөгөөтэй байна. Энэ жилээс бид Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнд, бас Монголын Улсын Их Сургуулийн эрдэм шинжилгээний бичиг найруулах газарт сэтгүүлээ хүргэж байна. Хятад улсын Шиньхуа номын дэлгүүрийнхэн 2005 оноос Монгол улсад "Тагтаа" номын дэлгүүр ажиллуулж эхэлсэн, энэ жилээс бид тэр дэлгүүрт сэтгүүлээ илгээх болсон юм. Иймээс манай сэтгүүлийг сонирхогч Монгол улсын уншигчид маань тэр дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд шууд захиалан уншиж ч болох юм.

    Сурвалжлагч: Сэтгүүлийнхээ талаар Монгол улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах гэсэн ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу?

    Профессор З.Сарнаа: Ер нь хамтарч ажиллах төлөвлөгөө байгаа, гэхдээ энэ төлөвлөгөө сая л эхлэж байгаа болохоор их нарийн бодитой зүйл гэж байхгүй. Гэвч монгол судлалын сэтгүүл болсны хувьд Монгол улсын эрдэмтдийн шинэ шинэ бүтээлүүдийг нийтэлж, Хятад улсын монгол уншигчдад танилцуулах, дотоодынхоо эрдэм шинжилгээний шинэлэг бүтээл, мэдээллүүдийг Монгол улсын эрдэмтэн уншигчиддаа танилцуулах талаар бид цаашид нэн идэвхтэй ажиллах болно. Манай Сэтгүүлийн Газраас Монгол улсад сурвалжлагч эрдэмтнээр ажиллаж суралцаж байгаа Эрхэм-баяр уг асуудлаар Монгол улсын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагуудтай харилцаж байгаа юм.

    Сэтгүүл болон ном зохиол нь хоорондоо холбоотой мөртөө бас ялгаатай байдаг. Сэтгүүл бол тогтмол хугацаанд шинэлэг өгүүлэл зохиолыг нийтэлж, уншигчдын гарт хүрдэг болохоор өөрийн гэсэн өвөрмөц онцлог давуу талтай байдаг юм.

    Одоо, бид "Дундад улсын монгол судлал" сэтгүүлээ дэлхийн хэмжээний өндөр түвшинтэй монгол судлалын тусгай сэтгүүл болгон эхрлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\


1  2  3  4  5  6  7