1998 оны 10-р сард профессор З.Сарнаа Улаанбаатарт Монгол улсын нэрт зохиолч Тангадын Галсантай хамт байгаа нь
|
Сурвалжлагч: Өвөр Монголын Нийгмийн Шинлэх Ухааны Академиас редакторлон хэвлүүлж байгаа "Дундад улсын монгол судлал" сэтгүүл бол Хятад улсад монголоор хэвлэгдэж байгаа монгол судлалын үндэсний хэмжээний анхны тусгай сэтгүүл юм. Энэ сэтгүүл анх аль оноос эхэлж гарах болсон бэ? Энэ талын байдлаас танилцуулна уу?
Профессор З.Сарнаа: Манай энэ сэтүүлийг 1954 оноос "Монгол хэл бичиг" гэсэн нэрээр анх найруулаж хэвлүүлсэн юм. Энэ нь Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсаны дараа, монголоор найруулан хэвлүүлж байсан эрдэм шинжилгээний хамгийн анхны сэтгүүл болж байсан төдийгүй бас бүх Хятадын хэмжээнд үндэстний цөөнхийн хэлээр хэвлэгдэн гарч байсан эрдэм шинжилгээний хамгийн анхны сэтгүүл юм. Түүнээс хойш, 1958 онд "Монгол түүх, хэл бичиг", 1959 онд "Монгол хэл, уран зохиол, түүх" зэргээр хэдэн удаа нэрийг нь сольж өнгөрсөн байна. 60-аад оны үеэс эхэлж, "Монгол хэл, утга зохиол" гэсэн нэрээр нэлээд жил хэврэгдсэн юм. Энэ хугацаанд "Соёлын их хувьсгал"-ын нөлөөгөөр хэдэн жил хэвлэлээ зогссон байна. Цаг үе зөгширсний даргаагаар бид хэвлэлээ сэргээж, "Монгол хэл, утга зохиол" гэсэн нэрээр 2004 он хүртэл хэвлүүлэв. Сүүлийн жилд Өвөр Монголын Өөртөө Засах Районоос Өвөр Монголоо соёлын том район болгон бүтээн байгуулах зорилт дэвшүүлсэн байна. Үүний ахиуллаар Өвөр Монгол районд монгол судлал урьд өмнө гарч байгаагүй байдлаар хөгжөөнтэй явагдаж, хүмүүсийн анхаарал сонирхолыг улам их татах болсон юм. Хятад улсад монгол судлалын тусгай сэтгүүл гэж өнгөрсөнд байсангүй, их дээд сургуулиудад ч өөр өөрийнхөө эрдэм шинжилгээний тусгай сэтгүүлүүдтэй байсан боловч, монгол судлалын тусгай сэтгүүл гэж байсангүй юм, ийм байдалд бид "Монгол хэл, утга зохиол" сэтгүүлийнхээ нэрийг нь "Дундад улсын монгол судлал" буюу "Хятад дахь монгол судлал" хэмээн өөрчилж, Хятад улсын монгол судлалыг дэлхийн монгол судлалын салбарынханд өргөнөөр системтэй танилцуулах зорилтыг тавьсан. Ингээд бид 2005 оны 1-р хугацаагаасаа эхлэж, сэтгүүлээ "Дундад улсын монгол судлал" буюу "Хятад дахь монгол судлал" гэсэн нэрээр хэвлэх болсон юм.
1 2 3 4 5 6 7
|