11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 6-ны үдээс өмнө Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэв. ГХЯ-ны сайд Ян Же чи, сэтгүүлчдийн ШХАБ-ын талаар сонирхсон асуултад хариулах үед хэлэхдээ, ШХАБ-ын ирээдүйн үүрэг хариуцлага бол тус бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон орны ард түмэнд ач тусыг нь хүртээх явдал юм гэжээ.
Ян Же чи хэлэхдээ, энэ жил бол ШХАБ-ын "сайн хөршийн найрамдлын жил", мөн ШХАБ-ын 2 дахь 10 жилийн эхний жил юм. Хятадын тал энэ оны ШХАБ-ын дээд хэмжээний бага хурлыг даргалан явуулна. Энэ хурлыг сайн хөршийн найрамдлаа зузаатгаж, тус байгууллагын ирээдүйг төлөвлөе уриан дор зохион байгуулах юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\