• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд тэнгисийн асуудлаарх Хятадын байр суурийг илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-06 11:48:15

       БХАТИХ-ын 11 дэхь сонгуулийн тавдугаар чуулганы 6-ны үдээс өмнө Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын гадаад хэргийн сайд Ян Жие Чи сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Хятад улс Өмнөд тэнгисийн маргааныг хэлэлцээгээр дамжуулан эв зүйтэй зохицуулахыг зорьж, маргаан зохицуулагдахаас өмнө санал зөрөлдөөнөө түр орхиж, хамтаар нээж ашиглаж болох юм гэсэн байр суурьтай байна гэжээ.

       Ян Жие Чи хэлэхдээ, бодит хэргээр үндэс суурь болгохыг Хятадын тал баримталсаар ирсэн юм. Олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг үндэслэн шууд холбоотой тухайн орон Өмнөд тэнгисийн асуудлыг хэлэлцээгээр дамжуулан эв дүйтэй зохицуулахыг зорьж, маргаан зохицуулагдахаас өмнө санал зөрөлдөөнөө орхиж хамтаар нээн ашиглаж болно гэж үзэж, холбогдох орнуудтай маргаанаа энх тайвнаар зохицуулж, Өмнөд тэнгисийн асуудлаар ажил хэрэгч чухал нийтлэг ойлголтуудад хүрсэн юм гэжээ.

        Ян Жие Чи хэлэхдээ, Хятад улс АСЕАН-ны орнуудтай Өмнөд тэнгисийн олон талт үйл ажиллагааны тунхгийн чиглэлийн талаар санал нэгдлээ. Хятад улс болон холбогдох орнууд Өмнөд тэнгисийн асуудлыг зохицуулж, Өмнөд тэнгисийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалах хүчин чадал, оюун ухаантай гэж үзэж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе