|
|
||
БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн 5-р чуулган 6-ны үдээс өмнө Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, ГХЯ-ны сайд Ян Жиечи хурал дээр хэлэхдээ, Сири болон Ираны асуудал дээр Хятад болон Америк нягт холбоотой байх хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Дундад дорнодын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил бол Дундад дорнодын бүс нутгийн ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн үндсэн ашиг сонирхолд нийцэж байна. Энэ бол бидний Дундад дорнодын асуудлыг зохицуулах гараа бөгөөд үндэс суурь болох юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Ираны цөмийн асуудлын хувьд бид Иран зэрэг Дундад дорнодын аливаа орнууд цөмийн зэвсэг судлан хөгжүүлэхийг эсэргүүцнэ гэжээ. Үүний зэрэгцээ бид аливаа орнууд үүрэг хариуцлагаа журамлан сахисны үндсэн суурь дээр цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах эрхтэй юм гэж үзэж байна гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |