• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Ази–Номхон далайн бүс нутагт бүтээлч үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-03-06 11:45:33

       11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 6-ны өдрийн үдээс өмнө Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, ГХЯ-ын сайд Ян Жечи хурал дээр Ази–Номхон далайн бүс нутгийн бүтээн байгуулалтын талаарх асуултад хариулахдаа, Хятад улс Ази–Номхон далайн бүс нутагт Америкийн бүтээлч хувь нэмэр оруулахыг дэмжиж байгаа бөгөөд Америкийн тал Хятадын ашиг сонирхлыг хүндэтгэхийг хүсэж байна гэлээ.

       Ян Жечи хэлэхдээ, Ази–Номхон далайн бүс нутаг бол Хятад Америк хоёр орны ашиг сонирхол төвлөрсөн бүс нутаг мөн. Энх тайвныг эрхэмлэж, хөгжлийг эрмэлзэн, хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх нь уг бүс нутгийн хандлага, хүн бүрийн зорилт юм. Хятад улс бусад орнуудтай том жижиг, хүчирхэг буурай, ядуу баян гэж ялгаваралгүйгээр олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүн нь юм. Хятад улсын бодлого нь Ази–Номхон далайн бүс нутагт хандсан, дэлхийд хандсан юм . Бид дэлхийн олон орнуудтай хамтран ажиллаж, сайн сайхан, эрх тэгш дэлхий ертөнцийг бүтээн байгуулахад бэлэн байна гэлээ. \ Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе