|
|
||
БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн 5-р чуулган 6-ны үдээс өмнө Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, ГХЯ-ны сайд Ян Жиечи хурал дээр Оросын ерөнхийлөгчийн сонгууль болон Хятад, Оросын харилцааны талаар үг хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, 3-р сарын 4-ний өдөр Оросын сонгууль амжилттай болсныг бид анхааралдаа авлаа. Дарга Хү Жиньтао ерөнхийлөгчөөр сонгогдсон Путинд баярын цахилгаан илгээсэн байна, бид Оросын ард түмэн улсаа баян хүчирхэг болгох, үндэстнээ хөгжүүлэх зам дээр нэн их амжилт гаргахыг ерөөж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "нэг төв" гэдэг нь ирэх арван жилд Хятад Оросын харилцааны хөгжлийн төлөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлэх явдал юм. "Таван гол тал" гэдэг нь нэгд, энэ оны хоёр талын дээд давхаргын уулзалт айлчлалыг сайтар зохиох. Хоёрт, улс төрийн тал дэх харилцан дэмжлэгээ өргөтгөх. Гуравт, хоёр талын эдийн засаг худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техник, орон нутаг болон дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг талын хамтын ажиллагааг урагшлуулах. Дөрөвт, хоёр талын хүмүүнлэгийн харилцаа ялангуяа "Оросын аялал жуулчлалын жил"-ийн үйл ажиллагааг сайн хийх. Тавд, хоёр талын олон улс болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг болно гэжээ. \Сайн-Өлзий орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |