|
|
||
11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 6-ны үдээс өмнө Бээжинд хэвлэлийн бага хурал хийж, Гадаад хэргийн сайд Ян Жиечи Хятад Америкийн харилцааны талаар өгүүлжээ. Хятад, Америк хоёр орон хамтран ажиллавал хоёр талд ашигтай, зөрчил мөргөлдөөнтэй байвал хоёр тал хамтаар хохирол амсана. Хятад, Америк хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг батлах нь хоёр талын хамтын хариуцлага юм, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн үндсэн ашигтай нийцэх юм гэж тэрээр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, энэ жил бол Хятад, Америк хоёр талын "Шанхайн албан мэдээ"-г нийтэлсний 40 жилийн ой болох юм. 40 жилийн турш хоёр орны харилцаа ээдрээтэй байсан хэдий ч ерөнхийдөө урагш ахисаар иржээ. Хоёр орны хамтын ажиллагаа улам эрчимжиж байна. Хятад, Америкийн хооронд зарим талын зөрчил маргаан байгаа хэдий ч хоёр орны харилцааны хөгжил ерөнхийдөө ахиц олно гэдэгт итгэж байна гэжээ.
Дарга Хү Жиньтао өнгөрсөн жил Америкт хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр тал харилцан хүндэтгэж, хамтаар ашиг хүртэх хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоох талд Америкийн ерөнхийлөгч Обаматай нийтлэг ойлголтод хүрсэн. Нэг жил гаруйн хугацаанд дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябао нар Америкийн ерөнхийлөгч Обаматай олон удаа уулзжээ. Өнгөрсөн сард орлогч дарга Ши Жиньпин Америкт амжилттай айлчилж, хоёр талын хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимтэй ахиуллаа гэж тэрээр илэрхийлжээ. \Дүүрэнжаргал орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |