• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүдэндээ уулзах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутаг

CRI       (GMT+08:00) 2009-03-25 09:05:06


Тал дээр давхиж байгаа галт тэрэг

      Тэгээд зуны амралтын цагаа ашиглан арван хоногийн чөлөө авч нутаг буцахаар шийдлээ. Тоост ертөнцөд заяаснаас энэ хорвоо ямар гэдгийг ухаж мэдээгүй хайрт охиноо дагуулан халшрал бүдрэлийг хамтаар туулсан амины амраг гэргийтэйгээ хамт галт тэрэгний буудалд санд мэнд хүрч тасалбараа бичүүлээд Бээжингээс –Манжуур хүрэх орон нутгийн вагонд суулаа. Галт тэрэгний дохио дугарлаа. Галт тэрэг уухчин хөдлөхөд миний сэтгэл нэг зэрэг тайван болсон шиг болж, цонхоор жирэлзэн өнгөрөх замын хажуудах янзын сайхан өнгө үзэмжийг сонирхож явлаа. Галт тэрэг хотын төвөөс алгуурхан шогшиж гарангуутаа хурдаа улам нэмж, хүрчигнэн давхиж замаар өнгөрөх сайхан үзэмж жирэлзэн өнгөрч, харин холын бараа улам л тодрон харагдаж, тэнгэрийн өнгө цэнхэрлэн уул хөтлүүд өмнөөс босон босон сүндэрлэж, байгалийн сайхан үзэмж галт тэрэгний цонхоор харахад зурагт шиг сайхан санагдахын дагуу миний сэтгэл ч баясан хөөрч түрүү удаа гэр рүүгээ буцсан тэр үеийн байдал уураг тархинд минь тодорлоо.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе