|
|
||
Гэрийг чигэлсэн нарийхан зам
Энэ бүхнийг санаж явахад гэр нутаг улам л ойртож байгаа шиг санагдлаа. Ингэж олон юм санаж явсаар байж юу ч гэсэн арай гэж Хятад, Оросыг холбосон хилийн боомт Манжуур хотын зах хүрч байгаа харагдлаа. Бид галт тэргээс буухад бэл ахын бяцхан банди жижиг авто машинаа барьж биднийг халуун дотноор угтаж авлаа. Тэгээд Манжуур хотын захаас гэрийг маань чиглэсэн ямар торох юмгүй, өөгүй тэгшхэн цардмал замаар бид хурдтай давхиж хошууны бараа харагдахад нэгэнт харанхуй болчихсон байлаа. Ахын хүү Баатар гэдэг нэгэн цовоо сэргэлэн ганган залуу байдаг сан. Тэр зам зуур машинаа жолоодож явахдаа өлгий нутгийн ойрын хэдэн жилүүдэд гайхамшигт сайхан хувиралтын байдлыг үгээ дэлгэн ярьж явсаар нэг л мэдэхэд хошууны арын хөтлийг даваад хошууны захад ороод иржээ. Үнэхээр түүний ярьснаар хамаг юм бүхэн цоо шинээр солигдож ёстой хот шиг сайхан болчихсон байв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |