|
|
||
Салхины хүчээр цахилгаан гаргаах станци
Тэгээд дараа өдөр нь дүү минь бидний дагуулан мотоцикл унаж Далай нуурт аялсан нь ч мартагдашгүй сайхан юмаа. Бид бас Далай нуураас загас барьж усанд сэллээ. Хоёр хүүхэд мань ч маш их баярлан наадлаа. Бид хоёр хүүхдийнхээ санаж бодох юмгүй эрх дураараа үерхэн тоглож байхыг хараад яг багын үеийн өөрийгөө харж байгаа шиг санагдаж, хамт найзуудтайгаа багын үеийн дурсгалаа үлгэр шиг ярьж суулаа. Тэгээд Далай нуураас буцаж яваад хошууны төв орохоор мордлоо. Манай сумаас хошуу хүрэх цардмал замтай болсон байлаа. Хошуунд очиход зээл гудамжаар дэлгүүр худалдаа нааш цааш явж байгаа хүмүүс нэжгэр их болчихсон бөгөөд Монголтай Архашаат боомтоор хилийн үүд нээснээс нэн ч арилжаа наймаа хөгжиж зам харилцаа ч дөхөм болж, шинэ хөдөө тосгоны дүр төрх харагдаж, зээл гудамж нь өргөн уудам цэвэрхэн сайхан болчихсон байлаа. Багын үед суралцаж байсан хошууны нэгдүгээр дунд сургууль ч шинээр асар байгуулж, бас өргөн уудам Дулаан их талбайтай болсон. Баруун Хошууны Засгийн Газрын албаны шинэ асар ч сүрлэг сайхан харагдаж, хажууд нь байгаа шинээр байгуулсан Барга музей ч барга монголчуудынхаа түүхийн дурсгал омогшил болж байлаа. Үүнээс гадна бас Сэхээтэн их талбай гэж жараад оны үеийн хөдөө нутгаар бууж ажиллаж байсан сэхээтнүүдийн дурсгалд шинээр байгуулсан өргөн их талбай хотын дундаа үлгэр түүх болж олон түмний сонирхлыг татах газар болжээ. Баруун хошууны арын хөтлийн дээгүүр олон арван салхины хүчээр цахилгаан энерги гаргаж байгаа том том цахилгаан станц ашиглалтад орж бүх хошуу нутгийн ойр хавийн хот хөдөө тосгонд цахилгаан хангаж байхаар барахгүй бас Монгол улсын хэдэн аймагт ч гэсэн цахилгаан хангаж хоёр орны нөхөрсөг харилцаагаа хөгжүүлж байна. Энэ удаагийн нутаг буцсан мань эх нутгийнхаа шинэ амьдралтай танилцаж, хөдөө тосгоны үтэр түргэн хөгжиж байгаа байдлыг сонирхож ирлээ.
Арван хоногийн амралтын хугацаа удалгүй дуусаж, энэ хэдэн өдрийн үзэж харж явж өнгөрүүлсэн бүх явдалууд цээжинд минь бодогдож, сэтгэлд минь дурсагдаж, эх нутгийн мань өдөр тутам хөгжиж байгаа нь миний анхаарал сонирхлыг хамгаас их татаж, надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн юм. Үүний тул би элгэн хайрт эх нутгийн ирээдүй нэн сайн сайхан хөгжиж бадрахыг сэтгэлийн угаасаа хүсч байна. Дараа ирэхэд ямар болсон байдаг бол гэх бодол миний сонирхлыг хамгийн их татаж байна.
-- Болор
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |