|
|
||
Алтан-Эмээл балгасын Дулаан их талбай
Холоос харахад хошуу балгасны зээл гудамж нь өргөн уудам, тэгшхэн сайхан ажээ. Янз бүрийн өнгийн замын гэрэл солонгорон харагдаж үдшийн сайхан Алтан-Эмээл, үйлсийн сайхан баруун хошуу гэмээр ч зураг шиг сайхан харагдаж, дэргэд нь хүрэхэд үнэхээр угаасаа байгаагүй асар тагт газар дороос босч ирсэн юм шиг сонин сайхан санагдууллаа. Манай гэр Алтан-Эмээл балгасны зүүн өмнө арван km зайтай Хөлөн сум дээр байдаг. Тэгээд шөнө орой болсон болохоор хошуунд зогсоогүй шууд сум руу чиглэлээ. Ингээд бүтэн хоёр өдөр тэргэнд явж ядарч зүдэрсэн ч гэлээ гэрийнхээ гадаа машины хаалга онгойход л цээж ариусгасан агаар урсаж, төрсөн газраа өлмий тавихад л бие хөнгөрч, үнэн сайхны өлгий намайг угтав. Аав, ээж, ах дүү нар бүгдээрээ хүрэлцэн ирж биднийг угтав шүү. Ямар сайхан юм бэ? Нутагтаа ирэх, аав ээждээ золгох. Үнэнээ хэлэхэд ийм гайхамшигтай мөчийг би яасан их хүлээсэн юм, гээдгээ сая л мэдлээ. Миний нутаг, миний аав ээж, миний гэр. Үүнээс өөр юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна. Миний санаанд үг алга... Гэрт ороход ширээ дүүрэн халуун уур сагасан тансаг сайхан хоол унд бэлдсэн байлаа. Тэгээд бид бүгдээрээ хоолоо идэж зоогоо дэлгэн ярьж суугаад баярлан хөөрөлдөж найралдсан. Олон жил ингэж хөгжөөгүй сайхан байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |