• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүдэндээ уулзах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутаг

CRI       (GMT+08:00) 2009-03-25 09:05:06


Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээл

     Одоогоос бодоход бараг зургаан жилийн өмнө нэг удаа нутаг буцаж ирсэн санагдана. Тэгэхэд өвч дэлхий мөс цасанд хучигдсан мөнгөн цагаан өвлийн улирлын хамгийн хүйтэн цаг байсан ч хамаг юм мөн л угийн хэвээрээ л байлаа. Хотоос гэрийг чиглэсэн нарийхан хар зам тэртээ холоос цагаан талын дундуур зурайн харагдах бөгөөд хааяа замаар өнгөрөх айлын яндангаас аргалын утаа суунаглах нь мөн ч сайхан байсан даа. Алтан-Эмээл балгасны арын хөтлийг давангуут хошууны төвийн тархай бутархай хуучирч навтайсан тоосгон байшингууд тэр холоос эл хуль харагдаж, багийн үедээ үерхэж тоглож байсан эх сургуулийн минь хуучин давхар асар хэдийгээр он удаан жил засаж янзлаагүй өнгө будаг нь унасан боловч мөн л хотын дундаа сүрлэг сайхан харагдаж байлаа. Арга байж уу? Миний дэгэж дэрвэсэн насны минь хамаг л сайн сайхныг хадгалж байгаа хойно...

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе