• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүдэндээ уулзах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутаг

CRI       (GMT+08:00) 2009-03-25 09:05:06

      Гуравдах өдөр нь бид тэнд байгаа төрөл садан айл саахалтын ах дүү нараа бүгдийг цуглуулан бүгдээрээ машинд суугаад Далай нуурын хөвөөн дэх зусланд суурьшиж байгаа дүүгийндээ хүрэлцэн очлоо. Дүү минь энд малжих амьдралтай хөдөөгийн нэг малчин хүн. Одоогийн сайхан хөдөө тосгоны мал аж ахуйн хөгжин бадарч байгаа цаг эринд нөхцөл боломжийг ашиглан өөрийгөө чармайлтаараа амьдрал нь сайжран дэгжиж одоо өөрөө гаднаа найман зуу гаруй хоньтой болсон байна. Тэгээд бид гэрийн арын дэрснээс мөөг түүлээ, шувууны үүр хаяж явлаа. Энд түрүү өдөр нь бороо орсон болохоор том том хээрийн зэрлэг цагаан мөөг их олон ургасан байлаа. Хөдөө талын энэ бүх гайхамшигт сайхан үзэмж байдал надад хэдийгээр маш танил дасал боловч хөөрхий хайрт охинд минь харин маш их сонин сайхан санагдсан нь яриангүй юм. Тэгээд бид үдийн хоолны цаг болох үеэр гэртээ харихад гэрийн гадна тогоо дүүрэн мах чанасан шүүстэй сайхан махны үнэр ханхалж байх бөгөөд ширээ дүүрэн идээ ундаа бэлэн болчихсон байлаа. Бид найрын дуугаа хөдөө талдаа хангинуулж баярын инээд бялхсан тансаг сайхан наадам боллоо.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе