• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүдэндээ уулзах аав ээж, зүрхэндээ мөрөөдөх эх нутаг

CRI       (GMT+08:00) 2009-03-25 09:05:06

      Дараа нь бид тэнд хүрсний эхний хоёр өдөрт бороо орж, хаа ч яваагүй гэртээ сайхан амарж аав ээжтэйгээ хол ойрын сонин сайхнаас ярьж суулаа. Аавын минь бие нь хэдийгээр угийнхаа бодвол царайд нь нилээд ядарч зүдэрсэн дүр илхэн байсан боловч аав минь хүү, бэр, ачаа хүрээд ирлээ гэж баясч царайд нь баярын инээмсэглэл тодрон амтад сайхан идээ унд мах захаасаа дахин дахин аяганд минь хийж өгч байх нь одоо ч гэсэн сэтгэл зүрхэнд минь харагдаж л байна. Тэгээд аав минь биднийг хараад баярласан сэтгэлд үр нь болсон миний сэтгэл ч жаахан тайвширч аав ээжээ баясган хөөрөлдөн найралдаж, хөдөө талдаа хөгжсөн найр хөөр бялхсан өдөр хоног ч маш түргэн өнгөрч билээ.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе