|
|
||
Мэдээллийн хэсгийн ахлах редактор Дармаа ахлагчтай 2-р аяллын багийнхан таны өмнө зогсож байна.
Уламжлал ёсоор би багийн ахлагч Дармаагаас "Бэй Дай хэ-гийн талаар юуг онцолж сонирхуулах гэж байна дээ ? гэлээ.
Дармаа ярьж байна. "Бэй Дайхэ-гийн талаар манай 1-р багийнхан бараг ярьчихсан шиг байна. Тэгэхээр би байгаль цаг уурын талаас нь хэдэн үг нэмье. Энэ газар үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай сайхан юмаа. 22,5 км үргэлжлэх далайн эргийн дагуу сул асгарах алтан шаргал элс, номин цэнхэр ус, мөлгөр хадан чулуу, үзэсгэлэнт булан тохой, хязгаар хярхаггүй үргэлжлэх их далайн хаяа хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй юм. Бэй Дайхэ цаг агаарын хувьд зундаа зөөлөн сэрүүн салхитай. 30-аас дээш хэмийн халуун өдөр ердөө 6 хоног байдаг гэж сонслоо. Өвөлдөө бол зөөлөн дулаан уур амьсгалтай, хамгийн хүйтэн дээ гэхэд л хасах 12 хэм хүрдэг гэнэ. Ингээд бодохоор Энэ газар монголчууд бидний хэлдгээр сэр сэр салхитай, бур бур бороотой бумбын орон юм даа" гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |