|
|
||
2-р багийн аялагчдын бас нэг атаархмаар зүйл нь далайн эргийн торгон элсээр булуулж, байгаль эхийн өлгийд өлгийдүүлж жаргасан байгаа юм даа. Энэ бидний санаанд яагаад орсонгүй вэ? Гэхдээ бид тэр торгон элсээр бүтээл урласан хүмүүс шүү. Хэн ч нурааж зүрхлэхгүй тэр сайхан бүтээл маань одоо хүртэл байж мэдэх юм шүү, очиж харахсан...
Монголчууд байсан газар дуу хуур цалгиж байдаг хойно манай хоёр баг аялагчид Бэй Дайхэ-д өнгөрүүлсэн хоёр хоногтоо дуугаа дуулсаар явсан. Уянгат сайхан монгол дууны минь аялгууг их далай түрлэгээ татан байж сонсож байсан. Манайхан ажиллаж ч чаддаг, амарч ч чаддаг хүмүүс юм. За тэгээд миний танилцуулж амжаагүй зарим зүйлийг та бидний зурган дээрээс гүйцээж унших бизээ.
Аялагчдын дунд харагдаагүй нэг хүн гараад ирэхээр та гайхаж байна уу? Энэ бол манай нэвтрүүлэгч, ерөнхий найруулагч Баатар шүү дээ. Баатар, бас радио долгионоор өдөр та бүхэнд хятад хэлний хичээл заадаг орчуулагч-редактор Номин-Нарс хоёр орон нутагт тусгай томилолтоор явсан байсан тул бидэнтэй хамт аялж чадаагүй юм. Гэвч Баатар маань эрийн шийр зааж Бэй Дайхе рүү ганцаараа явчхаж байгаа юм даа. Тэгээд түүнийгээ нотолсон зургаа бидэнд үзүүлснээр бид арга буюу Баатарыг энэ удаагийн аяллынхаа гишүүнээр бүртгэж авсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |